Хууль: Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилбол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ

"Архангайн наадам аархуу сайхан боллоо" хэмээх олон нийтийн магтаал цахим орчинд чамгүй их хөвөрсөн. Гэтэл өнөөдөр /2023.08.01/ хаалтын үйл ажиллагаанд оролцсон морьт залуучууд төрийн далбааг хайр найргүй газар шидэж буй бичлэг шүүмжлэл дагуулж эхлээд байна. Уг нь бид далбаагаа хүндэтгэн жил бүрийн долоодугаар сарын 10-нийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд төрийн далбааг байршуулах тодорхой байгууллага, газруудыг зааж, зөвхөн гашуудал болсон тохиолдол бөхийлгөхөөр хуульчилсан байдаг.
15 дугаар зүйлд: Мандаж байгаа Төрийн далбааг орон даяар гашуудал зарласан тохиолдолд 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулгана.
26 дугаар зүйлд: “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”
27 дугаар зүйлд: Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
хэмээн тус тус заасан байна.
Тэгэхээр төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэлгүй хандан гутаан доромжилж, газар шидсэн морьт залууст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт үүсэж байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр найруулагч, зохион байгуулагчдад нь арга хэмжээ авах хэрэгтэй байх аа, энэ тоглоом биш шүү
Найруулагч бяндууд арга хэмжээ авах хэрэгтэй. Биеэ хэт тоосон Наранбаатар найруулсан гэсэн үү
Ээ хөөрхий Нэг эсвэл хоёр хүн зогсоогоод морьтон тэр хүний гарт ишийг нь бариулчихад л болох байсан шүү дээ
Архангайнхан айрагандаа мансуураад юу хийж байгаагаа мэдэх сөхөөгүй давхицгаасан бололтой...
нөгөө улс орон төрөө дээдлэн гээд хуцаад байсан яасан бэ Нямбаатар аа наад хэдэн эргүү малнууд аа бүгдийг нь зохион байгуулсан дарга цэрэгтэйн шийтгэ монголын маань туг сүлд бөхийх болоо шүү новш нууд аа
Төрийн далбаа Чингэс хааныхаа зураг хэрэглэж байгаа иргэн аж ахуй нэгжээс татвар авбал яаасий
Тэнэгүүд монголоор дүүрэн малууд
Ёстой ёрлоод ирэхээр үйл нь дагдаг гэдэг . Удахгүй гетлирийн герман шиг монгол үгүй болохвийдээ хатуухан хэлхэд өвөр монгол шиг болнодоо Дэлхийд мандуулдаг тугыг ялагдлын прадаар шидэх уйлмаар л байлаа . Ардичлал ийм хүчтэй байдаг юм байнадаа гээд л гутарч суунадаа . Урд нийгэмд Чингисийн үед ингэсэн бол цаазаар авах байсан байхдаа . Есөн тугыг тарааж туйлаад больсон , одоо соёмбот далааг яахын болдоо
Ээ бурхан минь ямар нийгэмд юу үзэжихэвдээ , монголоо алдмарууд