УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийн эргэлт хийсэн Нигер улс өчигдөр хилээ нээв

Өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийсэн Нигер улс өнгөрөгч шөнө хиллэдэг хэд хэдэн улстайгаа хилээ нээж буйгаа мэдээлсэн байна. Мөн Африкийн 15 улс нэгдэн үүсгэсэн "ECOWAS" холбооны орнуудын  Батлан хамгаалахын сайд нар Нигерийн нийслэл Абужад чуулж тус улсын нөхцөл байдлыг хэлэлцэж эхэлсэн аж.

Тэрхүү холбооны төлөөлөгч нар Нигерийн Зэвсэгт хүчний генерал Абдурахман Тианитай уулзаж хэлэлцээ хийх юм. Үүнтэй холбогдуулан Нигерийн Цэргийн хүчний төлөөлөгч "Алжир, Бурзина Фасо, Мали, Ливи болон Чад улсуудтай наймдугаар сарын нэгнээс агаар болон газрын хилээ нээлээ" хэмээн мэдэгдсэн байна.

Хилээ нээсэн хэсгүүд нь томоохон дэд бүтцээс хол, алслагдсан цөлтэй газрууд аж. Харин Нигер руу ордог томоохон боомтууд одоог хүртэл хаалттай байгаа юм. Төв болон Зүүн Африкийн бүсэд улс төрийн тогтворгүй байдал үүсжээ. Учир нь гэвэл тус бүсэд оршдог улсуудад сүүлийн гурван жилд долоон удаа төрийн эргэлт гарсан аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд төрийн эргэлт хийх цаг нь болжАрд түмнээ өрөндөө тавьж тээНегерт баяр хүргэе!!!!

Холбоотой мэдээ

Back to top button