50 тэрбумыг зээлээд 25 саяар торгуулсан "Алтай" Х.Бат-Эрдэнийн наадамлалт

Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид "Алтай групп" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ багтсан билээ.
Хөгжлийн банкнаас "Алтай групп" ХХК газар тариалангийн салбар төсөл хэрэгжүүлэхээр нийт 50 тэрбум төгрөгийн зээл авсан. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 20 тэрбум төгрөг, 2016 онд Дорнод аймгийн Халх гол суманд гурилын үйлдвэр байгуулах төсөлд 30 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тус компанийн өрийн үлдэгдэл 76,1 тэрбум төгрөг. Уг зээлийнхээ дөнгөж 1.2 тэрбумыг л төлсөн гэгддэг.
Улмаар прокуророос түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, гурван жил хорих ял төлөвлөсөн дүгнэлтийг танилцуулсан.
Гэвч эцсийн мөчид шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 25 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн албанд ажилладаггүй компанийн захирлуудад нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял, жолооны эрхгүй хүнийг жолоодох эрхийг хасах ялаар шийтгэдэг онигооны шүүхтэй улс
энэ хүн нийтийн албыг тоохч гүй тэгэхээр энэ нь шийтгэл мөн үү
Бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь шоронд хорих ёстой!!!!!!!!!!
Малгай энэ тэрийг нь хар даа. Цул алт. Гэтэл улсаас авсан зээлээ төлдөггүй. Яаж амьсгал амьдарч чаддаг юм бэ. Өөрийгөө боддогүй юмаа гэхэд аав ээж үр хүүхдүүдийнхээ нэр төрийг боддогүй л эр юм даа. Хээцэс надаас долоон дор амьтан юм даа. Өт л гэхээс дээ
Өлөн писда
Хахууль өгчиж
Тэгээд 25 сая төгрөгөөр тогуулаад болоо юу. Үлдсэн зээлийнхээ өрийг яаж барагдуулах юм. Ингээд л татвар төлөгчдийн мөнгө хуцваа юу.
Төмөр санжигнуулчихжээ луйварчин хулгайч чинь
үүнийг л дабл стандарт гээд байгаам шд. Жирийн иргэн авчихсан байсан бол шууд ах дүүсээрээ шорон, гэрт нь сэтэрхий зүү ч үлдээхгүй хураана.
МАН ын буянаар энэ улс зэрлэг нийгэм рүү шилжсэн. Нэг жишээ нь гэж
70 тэрбумыг завшаад өнгөрөхөөр хуулийн зохицуулалттай юм бол хүн алсан ч болохоор болж байна даа, та минь. Их л удаж 3 жил хоригдох ял заагдаад 25 саяар торгуулаад өнгөрнө биз.
өтөнд баригдаж үхлийн муугаар үхээрэй
МАН.Ы ГИШҮҮН ККК
Ер нь ард иргэд хэрвээ зээл олдвол хэдэн зуун тэрбумаар нь авч байх хэрэгтэй юм бишүү? Тэртэй тэргүй 20-40саяар нь торгуулаад сайхан амьдар!