УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дүүргийнхэн нь үерт урслаа, байдгаа алдлаа, алтан амь үрэгдлээ. Тэд хаачив

"Дүүргийнх нь иргэд үерт өртлөө, байдгаа алдлаа, алтан амь нас ч нь үрэгдлээ. Энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд нь хаачив. Сонгууль болохоор үсрээд гараад ирдэгсэн" гэх сураг ажиг цахим орчинд түглээ.

Нээрээ л Баянзүрх дүүргээс сонгогдсон тэд хаачив.

Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар зүгээр суугаагүй "юм" хийж байгаа гэдгээ сошиал орчинд мэдэгдлээ. Х.Булгантуяагийн хувьд ХНХ-ын сайд гэдэг утгаараа үерийн гамшгийн үеэр УОК-ийн хуралдаанд оролцож, хохирлыг арилгах ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа. Нэг удаа мэдээлэл хийж харагдав.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд эмч мэргэжлээ урдаа бариад, гүйж яваа бололтой. Зүгээр суугаагүй тухайгаа ч зүгээр өнгөрөөлгүй өөрийн цахим хуудаснаа "Бид ажлын албааараa Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл, дүүргийн онцгой байдлын албатай хамтран техник хэрэгсэл, хүн хүчээр хамтран ажиллаж байна. Явуулын эмнэлгийн тусламжийг мөн үзүүлж эхэллээ" хэмээж.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Үерийн усанд орон гэрээ алдсан иргэдээ бага ч гэсэн дэмжиж, туслах зорилгоор хандивын аяныг зохион байгуулж эхэллээ. Та бүхэн өөрсдийн хандивлах боломжтой эд материал, бараа бүтээгдэхүүн, мөнгөн тусламжийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргэж өгөөрэй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг хамтдаа, дэм дэмэндээ давж туулцгаая" хэмээн пост оруулаад орхиж.

Харин Б.Энхбаяр,Б.Саранчимэг нар нам гүм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүний хувьд наймдугаар сарын эхээр "Эр хүний жаргал эзгүй хээр" гэсэн шиг хээрээр гэр, хэцээр дэр хийсэн шигээ яваа бол өнөөх нь таг чиг.

Тэд бээлий өмсөж, хүрз бариад гүйх учиргүй ч, АН-ынханаас илүү дүүргийнхэндээ санаа тавиад холбогдох учиртай хүмүүс гэгдэж байна.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэд бол хотыг ийм муухай болгосон МАН-ийн гишүүд.

Зочин
Зочин

Ха, ха. Одоо бараг аль дүүргээс сонгогдсоноо мартчихсан яваа юм биш үү.

зочин
зочин

амьсгаануудыг сонгоод бай

Зочин
Зочин

hog shaarnuud

Зочин
Зочин

Өнөөдөр УИХ-д гарлаа. Маргааш баяртай.

Зочин
Зочин

Chinburen herhen mungu ideh uu l gej bodoj bga yuun uer us

Зочин
Зочин

Даншиг дээр л явж байна лээ

Зочин
Зочин

МАН даа баярлалаа

Зочин
Зочин

Хөдөлж болохгүй л дээ. Хөдөлбөл ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь хөдлөх болчих нь. Тэгэхээр даалгавартай гишүүд чимээгүй байх нь ойлгомжтой

Zaya Moskba
Zaya Moskba

Ene Xvmvvs neeree Xaachsiim be.
Bainga vert ochij bgaa Sumiyabazar, Amarsaixan 2 bol amraltgvi zynjin l ajillaa shdee. Bi bol Sumiyabazar, Amarsaixan 2-t Onts Sain dvn tabij bgaa. Uuriin zvgeesee. Minii l Bodol. Xvmvvs Ene 2 lyy ix dairch bxiim daa. Er n Mongold ireed 3 ajil xiij vzlee. Noxoin g###g shig 3 ajilaas xoogdson. Xamag ajiliig n Uuriiguu daichilch xiij bsn daa. Tegexed l xamgiin myy ajilchin neriig zvvj, dandaa l nvd vzvvrlegdej bsn daa. Xamgiin daryyxan, dolgooxon, vg dyy myytai n xamt olon dyndaa bi l bsn. Er n Bi uuriiguu omoordoggvi xvn l dee.
Ter bol byryy yum bnlee.
Ene 2-g bol xybidaa ix orobdox yum daa.
Ooroo ix xamt olondoo gadyyrxagddag myy ner zvvdeg bsn boloxoor l.
Zoblon negtee sanagddag.
Ajil xiij bgaa ix baga dandaa aldaa gargaj bdg l daa. Ajil xiideggvi xvn bol aldaa gargaxgvi ner tseber vlddeg yum bnlee dee. Esbel uuriinxuu gargasan aldaag Nad ryy chixdeg tiim l bdiim bnlee.

Холбоотой мэдээ

Back to top button