УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл есдүгээр сард үргэлжилнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-20-ныг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

Түүнчлэн энэ хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ. Тодруулбал энэ оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд хоёр дахь шатны бүртгэл үргэлжилнэ.

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан наймдугаар сарын 23-25, есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах юм байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button