Хэрээс хэтэрсэн хандив, хэт их уянгад улсаараа живж, газрын наймаачид хэлтэрлээ

Монголчууд өр зөөлөн сэтгэлтэй. Өвчин зовлон туслаа, гай гамшиг тохиолдсон нэгэндээ үргэлж сэтгэлийн дэм дэвсэж, гараа сунгаж байдаг. Тиймээс ч саяын үерт өртөж гэр орноо, хашаа хороогоо, амь насаа алдагсдад зориулаад хандивын аян зарлах уралдаан зарлагдав.
Улсаараа шахуу уянгалж байгаад уралдаж зарлацгаалаа. Үүнийг сошиал орчинд олон дагагчтай инфлүнсерүүд манлайлж, төрөл бүрийн төрийн бус байгууллагууд нэгдэж, хувиараа бизнес эрхлэгчид идэвхтэй дэмжив.
Мэдээж зутарсан, гутарсан нэгнээ түшээд босгох, тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлийг буруутгахгүй. Гол нь тэр их хандивын аяны хажуугаар "чоно борооноор" гэгчээр ашиг хонжоо хайгсад, зовлонгоор зоологсод бусдыг хулхидах эрсдэл гарах болов. Нэр хүндээ өсгөхийг, нэр дэвших эрхээ хайхыг оролдов.
Хамгийн хортой нь төрөөс хариуцлага нэхэх, шаардах олон нийтийн эрчийг сулруулж орхисон юм. Нийслэлийн удирдлагууд ч хүний амь насыг хоёр өрөө байраар үнэлж, гэр оронгүй бологсдод амлалт өгч хүлээлт үүсгэсэн. Гэвч бодит тусламж нь одоо хүртэл хүрээгүй хэвээр.
Холбогдох албаныхан "Гэр оронгүй болоогүй хэрнээ гэр авах хүсэлтүүд ирэх асуудал гарч байна" хэмээн эхнээсээ гоншигноод эхлэв. Ялгаж салгаад орон гэр тараатал гудманд зутарсаар байх нөхцөл байдалтай байгаа нь үнэн.
Харин хандивлагчдын гэр орон эхнээсээ эзэддээ очоод эхэлчихсэн. Энэ нь төрийн үүрэх ёстой ачаа, хийх ёстой ажлыг хөнгөвчлөөд хариуцлагаас чөлөөлсөөр байна. Сонгуулийн амлалт болгож газар олгогчид мултарсаар, нуугдсаар үлдэх нь.
Тиймээс хэрээс хэтэрсэн хандив, хэт их уянгынхаа давс хужрыг нь тааруулцгаая. Төрдөө ч үүрэх хариуцлагыг нь үлдээцгээе.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim yumand zartsuulah mongo horongiig oyunerdene zuvhon oortoo bolon toirogdoo, zartsuulj, ooriinhon PRaa hiij ooriigoo toiron hureelel uusgej , olimp uzej ,beejingiin, tokiogiin olimt uzej yamarch hereggui gadaadaar ayalahdaa baahan trolluudaa daguulj tedneer _PRaa hiilgej bna
Setgeleeree ugch bgaa handiviig harin mushgij bolohgui shuu turiin hariutslaga l Sul doroi bna
Зөв сэдэв бна, хандив цуглуулсан нэртэй хэдэн хувь нь өөрт үлдэж, цааш хэдийг өгөхийг таашгүй.Хандив бараг бизнес болох нь ээ .