УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Үдээс хойш нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр /2023.08.10/ Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.
Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Өнөө шөнө Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгийн нутгаар, маргааш өдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зүүн, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.