Гадаад мэдээДЭЛХИЙУлс төрийн мэдээ

АНУ: Татварын маргааныг шийдвэрлэх явц удаашралтай байдаг нь хөрөнгө оруулагчид Монголоос зайлсхийх шалтгаан

АНУ-ын Парламентын албан ёсны сайтад манай улсад хөрөнгө оруулахад ямар асуудал тулгардаг талаар нийтэлжээ. Орчуулан хүргэе.

Монголын зах зээл ашигт малтмалын асар их нөөцтэй нь хөрөнгө оруулагчдыг татах гол зүйл юм. Ингэхдээ гадаад эдийн засаг, санхүүгийн шоконд өртөмтгий, маргааныг үр дүнгүй шийдвэрлэх, хууль тогтоомж боловсруулах явцад оролцогч талуудын оролцоо дутмаг байдаг билээ.

Тус улсад түргэн хоол, хүнсний дэлгүүр гэх мэт франчайз нь хүлээлтээс давсан үзүүлэлттэй байгаа нь хөрөнгө оруулагчид олон улсын бизнес загварыг Монголд оруулах боломжтойг харуулж байна. Ноолуур, хувцас, хөдөө аж ахуйн салбар ч ихээхэн хүлээлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч улс төрийн хувьд эмзэг байгаа нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй болгодог.

Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч хүүг хөрөнгө оруулалт болгон хувиргах тал дээр асуудалтай. Хууль тогтоомжийг ил болгож, тогтвортой бизнес орчинг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг хэт эрсдэлт бүс хэмээн үзсээр байх болно.

АНУ-Монголын Ил тод байдлын гэрээг хэрэгжүүлэхэд шинэ хууль тогтоомж, дүрэм журам эцэслэн батлагдахаас өмнө олон нийтэд санал өгөх хугацаа шаарддаг. Монгол Улс энэ гэрээний зарим хэсгийг хэрэгжүүлсэн ч олон нийтэд мэдээлэх үүргээ тав гаруй жилээр хоцроож байгаа юм.

Мөн тус улсын шийдвэр гүйцэтгэх Шүүхийн ажиллагаа удааширч, татварын алба гэх мэт захиргааны хяналтын байгууллагууд улс төрийн холбогдолтой хэргүүд дээр ажиллахгүй байгаа гэх мэдээллийг хөрөнгө оруулагчид дурддаг. Мөн татварын маргааныг шийдвэрлэх үйл явц хэт удаашралтай байгаа нь хамгийн том асуудлуудыг дагуулдаг юм.

Мөн төр хувийн хэвшлийн компаниудаас илүү төрийн өмчит байгууллагуудыг илүүд үздэг гэх ойлголт нь шинэ хөрөнгө оруулагчдад саад болдог.

Цар тахал болон ОХУ, Украинд хийсэн түрэмгийлэл нь Монголын эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Тус улсын УИХ "Шинэ сэргэлтийн бодлого" 10 жилийн хөгжлийн хөтөлбөрөө баталсан юм. Гэсэн хэдий ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх орлогын эх үүсвэр уул уурхайн экспортоос хамаарах юм.

Хятад хилээ нээсэн нь ойрын хугацаанд Монголын бэрхшээлийг багасгаж, экспортын орлогыг нэмэгдүүлж, төсөв болон төлбөрийн тэнцлийн эрсдэлийг буурууллаа.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай төр засгийн бодлого шийдвэр нь тодорхой бус , хуулийн маргаанд хойрго хайнга ханддаг , давхар АМНАТТАЙ учир боловсруулах үйлдвэр хөгжих бололцоогүй , хураана , хумина ,бас татвараар дарамтлана.Бас монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг рекетлэдэг бүлэглэл бий болсон гээд олон олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Зочин
Зочин

Канадууд шиг татваргүй алт зөөсөн шиг.татваргүй орчинхэрэгтэй юу

Зочин
Зочин

А л т

Зочин
Зочин

Хөрөнгө оруулалт гэж.баялагыг авах газар ухах хүрз . бидэнд ямарч хүртээлгүй.юу ч үйлвэрлэж бүтээхгүй

zochin
zochin

Залс хийх гээд л худлаа бичээд байх юм. Манайх төр тогтвортой байдаг бол харин ч сайн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button