УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айрагны хөшөө сүндэрлүүлсэн анхдагч

Өнөөх хөшөө барих дон үргэлжилсээр. Манайхан улсын төсвийн мөнгөөр ч хөшөө барих хоббитой хүмүүс. Тэгвэл "анхдагчид"-ын өлгий нутаг хэмээгддэг Булган энэ удаад айрагны хөшөөтэй болсон анхны аймаг болох нь тэр. Энэ нэршлийг давхар зүүхэд нь УИХ-ын гишүүн, Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар гол үүрэг гүйцэтгэв.

Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын нутаг, Өрмийн цагаан нуурын зүүн талд Айрагны хөшөө сүндэрлүүлсэн талаар түүний ажлын албаныхан цахим хаягаараа мэдээлсэн юм. Айрагны баяртай давхцан хийж буй нь энэ аж.

Түүний сүндэрлүүлсэн хөшөөнийх нь оройд "Айргаа тааваараа ууж, архиа бага уугаарай" хэмээн сийлжээ. Одоогоор Ц.Анандбазар эл хөшөөг ямар мөнгөөр барьсан нь тодорхойгүй. Хувийн мөнгөөрөө барьсан гэгдэж байна. Хувийнх ч бай, улсынх ч бай, "хөшөө сүндэрлүүлэх өвчин" төрийн түшээдийн дунд байсаар буй нь гол асуудал.

Нэг хүнд ногдох хөшөө дурсгалын тоогоороо манай улс дэлхийд нэгдүгээрт жагсдаг хэмээн Зааны ясан эрэг улсын төв хэвлэл DMN онцолсон байдаг.

Монголч эрдэмтэн Лаурен Жбагбогийн манай улсын талаар хоёр жил судалсны дараах судалгаагаа 2016 онд танилцуулахдаа хөшөө дурсгалтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг гаргасан байдаг.

1990 оноос хойш 26 жилийн хугацаанд нарийвчилсан тоогоор:

  • 1032 морины
  • 538 бөхийн
  • 341 төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн
  • 1652 хонь ямааны
  • 123 аргаль янгирын
  • 756 үхэр тэмээний
  • Чингис хааны 27
  • Өэлүн эхийн 11
  • нохойны 231
  • эвтэй дөрвөн амьтны 26
  • тарваганы 25 ширхэг хөшөөтэй гэж тэмдэглэгдсэн байх юм.

Түүнчлэн дээрх 26 жилийн хугацаанд,

  • сансарын 5 пуужин
  • атомын 2 цахилгаан станц
  • 6000 цэцэрлэг
  • 4000 гаруй эмнэлэг
  • 2500 сургууль
  • 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна хэмээн олон улсын "Эмнести интернэшл байгууллага" дүгнэлт гаргасан байдаг.

Тэгэхээр 2016 оноос хойш хэмээн тооцоолбол долоон жилийн хугацаанд эл тоо өссөн ч хэд хүрэн талаарх нарийн мэдээлэл алга.

Хөшөө бүр тухайн цаг үеийн түүхийг илэрхийлдэг. Түүхийн үнэт өв хөшөө байгальд байхад нь тоодоггүй атлаа хувь, улсаас төсөв гарган хөшөө нэртэй "булшны чулуу" босгох нь утгагүй хэрэг. Хэнд ч хэрэгтэй юм, ямар ч түүх агуулж байгаа нь тодорхойгүй.

Хэдийгээр Түрэг угсаатнуудын үлдээсэн том соёл бидэнд үлдсэн учраас л хөшөө дурсгалын эх орон болсон хэрэг. Гэсэн хэдий ч олон жилийн түүхт хөшөө дурсгалаас илүүтэй эрх баригчдын нээлт хийж, зураг татуулах хөшөөг харах нь олонтаа болсон нь түүх талаасаа хөшөө дурсгалын үнэ цэнийг үгүй хийж буй.

Одоо бидэнд хөшөөнд хөшөө барих л үлдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

Монголчууд ЖОРЛОН барих гээд учраа сайн олохгүй байх шиг байна . Гэрэлт хөшөөнүүдийн "нөгөө " талд нь бие засахад тааламжтай л даа - ЗАСДАГ ч , бас " АНАНДБАЗАРДАХАД " тун ч тохиромжтой . Тэгэхдээ дотор нь хөндий гэрэлт хөшөөнүүд босгочихвол ёстой шинэ нээлт - тохилог ЖОРЛОН болно доо . Одоохондоо ЖОГООТОЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨ босгох ухаан монголчуудад дутаад л байна - хэн АНХДАГЧ болох бол - бодвол БУЛГАНААС л Биз дээ ...

ЗОЧИН
ЗОЧИН

ОДОО ЭНЭ ОЛОН ХӨШӨӨ ЮМАА БОЛЬЖ ҮЗ ЭЭ

Стар
Стар

Элгийн юм хийхиймаа

Зочин
Зочин

Яахав дээ. Оргио гадаанаа тахианы хөшөөтэй, Говь гаднаа ямааны хөшөө хийсэн л байдаг, хөөрхөн үзэмжтэй тохижилттой л харагддаг. Eвропт бол алхам тутамд хөшөөшт. Бүх юмыг хар өнгөөр хардаг муухай хүмүүс монголд их болжээ.

Ганбат
Ганбат

Аймаар юм!!!2 атомын станц барих мөнгө Хөшөө болжээ.!!!

Хөшөө болгон хөрөнгө босгох уу
Хөшөө болгон хөрөнгө босгох уу

Хууль гаргаж л энэ хөшөөг цэгцэлдэг байх даа. Хөшөө барихад зарцуулсан хөрөнгийн дүн нь ашиггүй зүйлд зарцуулагдсныг харуулж байна. Хөшөө эргээд хөрөнгө босгохгүй болохоор энд тэнд барилгын хог болдог байлгүй.

Зочин
Зочин

Хөшөө болгосноор улс хөгжих биш хөшөөний хэрэг алга өөр арай дорвитой бүтээн байгуулалт хийсэн бол арай нэр хүндтэй

Анхдагч
Анхдагч

Хөөрхий муу айргыг оршуулчихжээ

Зочин
Зочин

Хөшөөг нас барсан хүнд зориулдаг. Анандбузар айргийг үх гэж байгаанмуу

Эрднээ
Эрднээ

Энэ ёстой сонин амьтан шүү. Хүнээр ажил хийлгэчихээд тохирсон хөлсөө өгдөггүй.байж ийм юм хийж байдаг балай эр

Зочин
Зочин

Ядаж үзэмж зохиомж сайтай гоё хөшөө хийлдээ энэ загвар арайл бишээ юу ч гэмээр юм.
Хажууд нь очиж зураг авахуулахад ичмээр л юм бна.

Зочин
Зочин

Энэ хүн үхэгсдийн булш руу яагаад ингэж яарсан юм бол доо. Нэг их хүсэх зүйл биш дээ

Холбоотой мэдээ

Back to top button