УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А даалгавраа цуцлуулагсдын дунд Н.Багабандийн хоёр барилга багтжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ барилга барихаар 1642 архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсныг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл барилга барих эрхийг нь цуцална гэсэн үг юм.

Эл жагсаалтад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хоёр газар барилга барихаар батлуусан А даалгавар багтжээ. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт нэг блок барилга барихаар 2010 нэгдүгээр сарын 25-нд А даалгавар батлуулж авчээ.

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт нэг барилга барих А даалгавраа 2013 оны зургаадугаар сарын 27-нд батлуулжээ.


Нэмэлтээр мэдээлэхэд, уржигдар /2023.08.16/ ЦХХХ-ны сайд Н.Учрал Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсныг зарласан.

Ил болсон мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, түүний охин Б.Баярмаа, хүү Б.Батбаяр нарын нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Стадион Оргил-2 байршилд хоёр барилга барихаар А даалгавар батлуулсан.

  • Хоёр давхар амины орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавраа 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд,
  • гурван давхар үйлчилгээний барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавраа 2021 оны зургаадугаар сарын 29-нд тус тус батлуулжээ.  

Улаанбаатар хотод одоогоор 294,852 барилга байгууламж бүртгэлтэй байгаа юм байна. Үүн дээр одоо байгаа 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нэмэгдвэл 304,979 барилга байгууламж болж нягтаршил дараах байдлаар  нэмэгдэх хандлагатай байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Багабанди нэр нь жижиг нэрмээс нь их нөхөр юм даа

Зочин
Зочин

Shunal duusdaggui shulam be yasan idej hanadaggui yum bhdaa

Зочин
Зочин

Үл бүтэх этгээд

Зочин
Зочин

Багабанди гэж увайгүй шуналтан байнаа. Тэтгэврийн зээл тэглэх сургаар тултал нь зээл авсан гээ биздээ

Зочин
Зочин

Энэ гэж газрын гай

Зочинзочин
Зочинзочин

Харагдах царайны хүйтэн хүн дээ.Шунал гэж тамтаггүй

Зочи
Зочи

Ичдэггүй шаар! Нэмэрт нь хятадын нөлөөний этгээд! Өчүүхэн хүндээ, нэрэндээ таарсан!

Зочин
Зочин

шоронд хий

Зочин
Зочин

Энэ хүйтэн царайтай хүн бол хумсаа нуусан сэм, сэм алхах муур даа.Олны дунд орохгүй, дандаа нуугдаж амьдарна.

Холбоотой мэдээ

Back to top button