УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Бадарч, П.Сайнзориг нарын дуэль дууссангүй

Одоогоос тав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 08-нд Улсын арслан М.Бадарч мэдэгдэл гаргасан билээ.

Тухайн мэдэгдэлдээ "Долдугаар сарын 12-ны орой Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг ОУ-ын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн" хэмээсэн байдаг. 


Тэгвэл өнөөдөр /2023.09.13/ ХЗДХ-ийн ТНБД, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө Улсын арслан М.Бадарч руу хандаж, эгдүүцлээ илэрхийлэв.

Тэрбээр "Допингийн шинжилгээ авах бүх процесс хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор явагдсан. Ямар нэг байдлаар солигдох боломжгүй. Бөхчүүд өөр өөрийнхөө асуудлын хариуцлагыг хүлээж сурмаар байна. Ийм ёс зүйгүй, аль нэг байгууллагыг буруутгадаг зүйл рүү явж болохгүй. Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз янзын башир арга хэрэглэчхээд, энэ нь илчлэгдээд ирэхээр иргэдийг худлаа мэдээлэлд талцуулж, нутаг усаараа хуваагддаг, би л хэлмэгдэх гээд байна гэдэг энэ зүйл явахаа больсон. Үүнийгээ манай бөхчүүд, тамирчид болих хэрэгтэй, хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм заваан байж болохгүй. Өрөвдүүлдэг, зохион байгуулалттайгаар янз янзын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулдаг" хэмээлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-09-13 20:30

Сайнзориг зөв хэлсэн. Бадарч сэргээш хэргэлсэн нь нотлогдсон. Одоо ном журмаараа явцгаа.

Иргэн
Иргэн
2023-09-13 20:53

Бадарч одоо болио.Оюунболд шиг түмний шившиг болж бусад руу буруугаа чихэж, худ�##� хардлага, сэрдлэг төрүүлж олныг бүү үймүүл. Чамайг түрүүллээ гээд хэн шээсийг чинь сольж явдаг юм . Шинжилгээний хариуны т�##�аар Өнөрцэцэг Бадарчийн хариу сүүлд ирсэн гэж мэдээлсэн.Түүнээс болж хохирсон юм бол гомдлоо гаргаад ш�##�гуул.

Хүү.
Хүү.
2023-09-14 10:40
Reply to  Иргэн

Үгүй ээ. Нэг бөрийн шинжилгээний хариу нь ирээгүй гэж зарлагдахаас өмнө Бадарчаас тийм бодис илэрчээ гэж мэдээлсэн шүү.

Зочин
Зочин
2023-09-13 21:05

Шинжилгээний дээж солигдох ёсгүй, манай хууль хян�##�тынхан хатуу хян�##�ттай ажиллаж бгаа гэн ээ. Монголчууд хууль хян�##�тынханыг хэрхэн ажилдгийг, хоорондоо хэрхэн үгсэн хуйв�##�ддагийг, хээл хахуулиар хэрхэн мэргэжсэнийг мэдэхийн дээдээд мэднэ шүү дээ. Хамгийн гол нь манаачийг хэрхэн хянах вэ гэдгийг хийхийг хүсдэггүй, учир нь тэдний орлогын гол эх үүсвэр нь юм л даа. Допингийн шинжилгээ хийлгэхдээ хамтад нь нөгөө, эцэг эх тогтоолгох шинжилгээтэй адил шинжилгээ хийлгэчихвэл шинжилгээ солигдох, үгсэн хуйв�##�дөх гэх мэт энэ олон асууд�##� үгүй болох юм даа!

Зочин
Зочин
2023-09-13 21:37

Энэ з�##�уу үнэн хэлж

Зочин
Зочин
2023-09-14 08:24

Бадарч өөрийгөө зөвтгөсөн мессеж өгсөн байж болно. Асуудлын гол нь шинжилгээг зохих хугацаанд нь зөв хадг�##�ж явуулсан, авсан эсэх, хариуг хэрхэн хүлээн авч ямар бүрэлдэхүүнтэй үзэж танилцуулсан, үүнийг хэрхэн баримтжуулсан, хариу ирсэн, допинг илэрсэн тухай мэдээ урьдчилаад яаж авагдаж цацагдсан болох гэх мэтээс эхлээд эргэлзээтэй зүйлс их байна. Сайн зориг гэх энэ хуулийг асууд�##� хариуцсан хүн эдгээрийн т�##�аар олонд баримттайгаар мэдээллийг 1 удаа тодорхой өгөхгүй Түүнээс бус 2 т�##� хардлага, өөрсдийгөө зөвтгөсөн ам тайлбарууд нь үүний шийдлийг гаргахгүй юм биш үү.

Иргэн
Иргэн
2023-09-14 08:39
Reply to  Зочин

Өөрийгөө зөвтгөж болноо.Гагцхүү үндэслэл баримттай байх ёстой. Бадарч бол ямар ч үндэсгүй бусдыг өөрийнхөө өмнөөс буруутгасан зүйл ярьж олныг үймүүлж байна. Сайнзориг зөв ярьж байна. Ёсзүйтэй байв�##� зүгээр. Яаж нохойтоод үнэн зүйлийн өмнө хүчгүйднэ, улам нэрээ барна.

Зочин
Зочин
2023-09-14 09:54

Шинжилгээнд хамт явуулсан бол хариу нь хамт ирмээр юм. Сольсон байх магадл�##�тай л юм байна.

зочин
зочин
2023-09-14 12:35

Шинжилгээ нь хамт ирээгүй нь асууд�##� юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button