НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

Нүүрсний гэх хэрэгт Хятадын Хууль зүйн яам хамтарч ажиллана

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. 

БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, гадаад харилцааны орлогч дарга Жан Шиао Хан, Жан Лун нартай ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын Ерөнхий прокурорын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал болон зарим эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг тухайлан авч хэлэлцсэн байна.

Тодруулбал, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлүүлэх талаар санал солилцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ чинь гайхалтай сайхан мэдээ бна шүү! Манай ЗГ сайн л ажиллаж байгаа юм бна.

Зочин
Зочин

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД МАНАЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ХЯТАДЫН ХУУЛИАР ШИЙТГЭЭЧ ЭНЭ БОЛ ХУДЛАА СҮРЖИГНЭЛ ГАЛ УНТРААХААР БОДОЖ ОЛСОН АРГА НЬ ШҮҮ БИТГИЙ БАЯРЛА ЖИНХЭНЭ ТОП ХУЛГАЙЧ НАР ЖАГСААЛТААР ОРЖ ИРЭЭД САЛААВЧ ӨГӨӨД ХЭВТЧИХНЭ ТЭГЭЭД ЭНЭ ХЭРЭГ ЗАМХАРНАА ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ БАЯРЦОГТ ОДОО ИХ ХУРАЛД ШААХ ГЭЭД БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button