Улс төрийн мэдээ

Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарын эрүүл мэндээр “айлгасан” ижил мессеж

Авлига, албан тушаалын хэргээр аль аль нь шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд буй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар өчигдөр нэг зэрэг “өвдлөө”.

Т.Бадамжунай цус харваж, УГТЭ-д хүргэгдсэн бол Б.Ганхуяг хоригдож буй 461-р ангидаа ухаан алдан, сэргэхгүй байна гэсэн мэдээлэл, мессеж сошиал орчинд түгэв.

Албан эх сурвалжуудаас нь тодруулахад Т.Бадамжунай цус харвасан гэх нотломжгүй, харин УГТЭ-ээс тусламж үйлчилгээ аваал харьяаллын эмнэлэгтээ шилжсэн байв. Тэр ерөөс эрүүл мэндийн шалтгаанаар гадуур байцаагдаж байгаа.

Харих Б.Ганхуягийн ухаан алдсан гэдэг мэдээлэл ор худал болж таарав. ШШГЕГ-аас тодруулахад “Б.Ганхуяг ухаан алдсан зүйл болоогүй, бие нь хэвийн байна” гэж мэдээлсэн.

Ер нь сошиалд явагдаж буй технологийг ажаад байх нь ээ Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарт холбогдох элдэв явган пост бүрийн өнгө төрх ижил харагдаж буй. Улаан анхаарлын тэмдэг, постын хэлбэр, өнгө аяс гэх мэт нь нэг хүний, нэг багийн бүтээл мэт.

Энэ үүднээс нь харвал тэдний бие муудсан, амь насанд нь эрсдэл учирсан гэдэг мессежийг зэрэг шидсэн байх магадлал, өнцөг бий. Тэд хоёул ЗГ-ын авч хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагаа, нүүрсний хулгайн хэргийн малгайн дор шалгагдаж буй хүмүүс.

Нийгмийн уур амьсгалыг тандаж үзэх ч зорилго эдгээрийн цаана явж байдаг. Засгийн газар, аль эсвэл тэдний эсрэг ажиллагч хүчин алинаас шидсэн ижил мессеж ч бай, энэ нь их ил тод, ядах нь аа сэтгүүлчид албан эх сурвалжаас нь тодруулчихуйц асуудал гэдгийг үл тооцжээ. Энэ нь тэр тусмаа зориудын дүр зургийг үүтгэж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-26 08:15

Undur alban tishaal hashigchdin shorongoos multrah argin neg l bna.

Зочин
Зочин
2023-09-26 09:05

С.Баяр шоронд байхдаа тулуй өвчтэй гээд л уйлж унжаад байсан. Одоо зүгээр л явж байна ш дээ. Бүр Герман явж ирэх сонгуулийг Баярцогттой шидйнэ гэчихсэн. Авилгачид шоронд орохоороо өвдлөө гээд гарахаараа эрүүл луйварчид болдог.

Зочин
Зочин
2023-09-26 10:59

Бадамжунайн эзэн МАНАН-н эзэн Ми.Энхболд эрх чөлөөтэй жаргаад л явна. Уг нь шударга нийгэмд бол Ми.Энхболд �##�ь хэдийн цаазаар авахуулсан байгаа....

Зочин
Зочин
2023-09-26 11:13

Зохиолын дагуу л явж байна. Хотын бүлэглэлийн эзэн нь хэн билээ

Зочин Мэргид овогт...
Зочин Мэргид овогт...
2023-09-26 12:54

Манайхан юм ойлгох болоогүй бололтой. Учир нь
Хэн нэг рүүгээ дайрах л санаатай. Юманд учир суманд гичир гэх үгийг санадаггүй бололтой. Бид чинь цөөхүүлээ аж төрж байгаа ард түмэн. Арай жаахан хүлээцтэй баймаар!!! Уужуу тайван монгол сэтгэлгээ хаачив. Нэгнийгээ өмөөрч нөгөөг нь харлуулаад сэтгэл нь ханачихав уу л гэлтэй.
Бид өвгөд дээдЭсээс уламжилж ирсэн тэнүүн уудам т�##� шигээ �##�сын хараатай, аавын буурьтай олондоо хандсан сэтгэлтэй, овилгогүй нэгнээ засаад хэлээд хамтдаа ургашлах ёстой түмэн биш үү??? Эрх чөлөө, тусгаар тогтнол эрхэм гэвч хэн нэг рүүгээ хэт хуйларч т�##�цаж байгаа нь тун тусгүй. ЭВЛЭ, ЭРХЭМЛЭ, ЭДГЭР !!!

Холбоотой мэдээ

Back to top button