Нэрээ татсан Ц.Уянгын аминч үнэн төрх

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид "Элийрэгч" нэрээр танигдсан Ц.Уянга өрсөлдлөө. Гэвчиг сүүлийн мөчид өөрөө нэрээ татав.
Ардчилсан намд ардчилал байхгүйг өчигдөр болсон сонгуулийн үйл явц, ил далд мэдээлэгдсэн процесс мөн л харуулж буй. Өөрөөр хэлбэл саналыг хайрцаглах, урьдчилан тохирох агуулга сонгуулийн үед илтэд харагдсан. Өөрийн хүнийг зүтгүүлж, фракцууд тэр дагуу хайрцаглагдан өрсөлдөх нь МАН-д л байдаг жишиг.
Түүнээс өмнө олон нийтээс үнэлгээ авч, хүлээлт үүсгэж байгаад нэрээ татчихсан нь Ц.Уянгын үнэн төрхийг харуулсан үйлдэл болов.
Ерөнхий дүр зургаараа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын өрсөлдөөн өрнөсөн. Ц.Уянга бол анхнаасаа Х.Баттулгыг эсэргүүцэж олонд танигдсан дүр. Мөн "No War" хөдөлгөөний хүрээнд үндэсний язгуур эрх ашигт ихээхэн халтай, баруун зүгээс санхүүжсэн байж болзошгүй хурц мэдэгдлүүдийг сүүлийн үед хийж ирсэн. Үүний дээр Ц.Элбэгдорж түүнийг дэмжиж буйгаа ил жиргэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг ихээхэн ойлгомжтой болгосон гэхэд болно.
Ц.Уянга нэр дэвшихийн тулд хандив цуглуулж, мөнгө босгосон. Өөрөөр хэлбэл түүнд итгэл очсон. Ц.Элбэгдоржийн нөлөө шууд ба шууд бусаар хэрэгжсэн ч Ц.Уянгыг шинэчилж чадна, шинэ дүр байж болно гэсэн итгэл цугларсан. Гэвчиг санал хураалтад оролцолгүй, нэрээ татсан нь түүнд анхнаасаа чин зорилго байгаагүйг илтгэж буй.
Өөрөөр хэлбэл түүнд ардчиллын төлөө зүтгэх, зоригтой улс төр хийх үнэн эрмэлзэл байсангүй.
Тэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сунгаанд оролцсоноор өөрөө тодорч, олон нийтийн анхааралд орох, итгэл хүлээх, эерэг дүрээр харагдах "ашиг" хийж аваад л буучихлаа. Харин эцсийн мөчид Х.Баттулгын эсрэг ажиллах үзэл баримтлалаасаа ч ухарч байгаа юм.
Ц.Уянгад бодит талбар дээр улс төр хийх бус, итгэл хүлээх имиж бүрдүүлж байгаад барууны үзэл баримтлал, сонгодог ардчилал, хүний эрх ярьж доль үсрэх нь илүү нийцсэн бололтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сайтыг овоо үнэлдэг байлаа гэвч энэ бичсэн зүйлийг н уншихад ой гутлаа хэт нэг т�##�ийг барьж бичсэн байна.Бас оросын трол сайт юмуу хаашаан
Ха ха МАН АН ч ялгаагүй өлөн луйварчидаар дүүрсэн хогнууд бус уу
Сансармаа чи, зориудаар буруу гараглагаа хийж, хүмүү сийн тархийг угааж бна шүү ! Болиорой,за юу !
Уянга нэрээ татсанаар сан лууд Жарагланд илүү цуглаж, жинхэнэ Женкогийн хунбэйвин Адьяасүрэн унаж байгаа юм, чи энэнийг мэдэж л байгаа. Ингэж буруу гараглагаа нийтэд түгээснээрээ чи өөрөө Женкогийн хөлсний бичээчийн нэг гэдгээ харуулж бна доо !!!
Энэ хүүхэн сэтгэц бол яг эрүүл бол биш шүү дээ. Соши�##�ын гудамжны бөбөөчин л гэсэн үг
Нэрээ татсан нь Жарг�##�анд сайнаар нөлөөлсөн бол зөв л үйлдэл.
сайн байцгаана уу, Админ ч голыг нь олоод дуугарчихав л боллоодоо.