Увс: ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ албаны машин унагаж, ИТХ-ын дарга Ц.Батболд баарны гадна согтуурхав

Увсын Засаг дарга нар төрийн машин унаад хээр хөдөө тэнэж осолдуулдаг, эсвэл баар сав хэсч согтуурхдаг мэдээлэл ойр ойрхон дуулдах нь болов.
Тодруулбал, өнөөдөр /2023.09.26/ Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой холбоотой дүрс бичлэг цахим орчинд цацагдаад байна. Бичлэгт нэр бүхий баарны гадаа хэсэг иргэдтэй согтуурхан, ёс бус үг хэллэг хэлцгээж, маргалдаж байгаа нь харагдах аж.
Гэвч тэрбээр "Тайчих бааранд ороогүй, нутгийн зөвлөлийн уулзалтад оролцсон. Согтуу байгаагүй" гэхчлэн тайлбар хэлж, ам нээжээ.
Түүний унаж явсан 0002УВХ дугаартай автомашин 2015 оноос 2023 оны хооронд 263,400 төгрөгөөр торгуулсан ч, бүгдийг нь төлсөн байна.
Одоогоос яг гурван долоо хоногийн өмнө ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ ээлжийн амралтаараа төрийн машин унаж яваад Түргэн сумын нутаг дэвсгэрт унагааж, гэмтээсэн тухай мэдээллийг бид хүргэж байв.

Бидний өмнө мэдээлсэн Увсын ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнийн албаны машин осолдуулсан хэргийг шалгаж эхэлжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene lalruud bugd land unana. delhiid haana iim turiin tansaglal baidag umbee. uheeriin guilagchin zolbin uls baij
МаН ын хурган дарга нарын үнэн дүр төрх. Ийм улсууд төр барьж байна гэхээр аймшиг
увсад ардчилсан нам засаглаж байгаа л даа
02 .04 yasan be
02 .04 yasan be 01 ee hariu