Улс төрийн мэдээ

Шийдвэр: УЕП, УДШ-ийн шүүгч, ҮХЦ-ийн гишүүнийг сонсгол хийж томилох нь Үндсэн хууль зөрчинө

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан үргэлжилж дууссан. Улмаар 14.00 цагаас шийдвэрээ танилцуулжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг товчоор илэрхийлбэл, шүүх эрх мэдлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг томилоход нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргагч тал үзэж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар,

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн
  • Улсын ерөнхий прокурор
  • Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ-дээр сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Харин ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүн, АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Хуралдаанд УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд ирээгүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан хурлыг даргалсан бөгөөд,

  • Ш.Солонго
  • Г.Туулхүү
  • Ж.Эрдэнэбулган
  • Д.Гангабаатар
  • Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй болж байгаа юм.

УИХ-ын талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй ч “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зүгээс хянагчаар оролцсон байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Гэмт хэрэгтэн, цүнх баригч долоогч нар томилогдож, томилосон эздийнхээ эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх гэж байна. Ард түмэн өөрсдийнхөө эрх ашиг эрхийг хамгаалахаар томилогдож байгаа хүний талаар мэдээлэл авах нь яагаад үндсэн хууль зөрчинө гэж. Үндсэн хуулийн цэц нэртэй хуулийг зөвхөн өөрсдийнхөө өнцгөөс дур зоргоороо тайлбарлаж байдаг энэ байгууллагыг татан буулгавал таарна. Байгуулагдсанаас нь хойш Эх орон, Улс орны эрх ашиг, ард түмэнд хэрэгтэй ямар нэгэн хэрэгтэй шийдвэр гаргасан гэж сонсоогүй л юм байна. Голцуу л улс төрч г цөөнхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж төрийн тогтовортой байдлыг бусинуулах шийдвэр л гаргаж байсан гэж сонссон, уншсан юм байна. Бүр татан буулгаад татвар төлөгчийн мөнгийг хэмнэж, боловсрол эрүүл мэндэд зарцуулбал зөв

Холбоотой мэдээ

Back to top button