Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Засгийн газар зарим хэсгийн үйл ажиллагаа зогсоход нэг хоног үлдлээ

АНУ-ын Засгийн газрын зарим хэсгийн үйл ажиллагаа нь зогсоход 1 хоног үлдлээ. Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сууж буй зарим гишүүд түр хугацааны санхүүжилтийн хуулийн төслийг дэмжихээс татгалзаж буй.

Бусад хууль тогтоогчид богино хугацааны санхүүжилтийн төсөл баталж, тэр хугацаандаа ирэх жилийн төсвийг хэлэлцэх зорилготой байгаа юм. АНУ-д одоо ням гарагийн 00:01 минут хүртэл цаг байгаа.

Энэ цагаас өмнө Конгресс санхүүжилтийн төсөл баталж, Жо Байден гарын үсгээ зурах хэрэгтэй. Үгүй бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба хаагдаж, Үнэт цаас, биржийн хороо зохицуулалтын үйл ажиллагаа гэх мэт зүйлс зогсолтод орох юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн яам засгийн газрын үйл ажиллагааг 30 хоногийн турш үргэлжлүүлэх, төсвөө танасан хуулийн төсөл санал болгосон. Үүнийг Ардчилсан намын гишүүд болон цөөн тооны Бүгд Найрамдах намын гишүүд эсэргүүцэж байгаа аж.

Ардчилсан намын гишүүд энэхүү төсөл нь санхүүгийн боломж муу эмэгтэйчүүд, хүүхдүүдэд олгох тэтгэмжийг 30 хувиар бууруулж, хээрийн төмөртэй тэмцэх төсвийг 57 хувиар бууруулна хэмээн эсэргүүцсэн.

Харин Бүгд Найрамдах намын цөөн хэдэн хууль тогтоогч нар Конгрессыг богино хугацааны бус 2024 оны төсвийн зарцуулалтыг хамруулсан төсөл батлах хүсэлтэй байгаа юм.

Ийм асуудлын улмаас АНУ-ын Конгресс наашаа ч үгүй, цаашаа ч үгүй байдалд гацжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-30 10:46

АНУ н хугацаа дуусаж байгаа нь энэ дээ

ИРГЭН
ИРГЭН
2023-10-01 18:38

АНУ бүхнээ Дайн байлдаан, Аллагад зориулснаас болж Санхүүгийн хямр�##�д орж Дампуурч байгаан,

Холбоотой мэдээ

Back to top button