Д.Сумъяабазар чуулганы хуралдааны нээлтэд ирсэнгүй

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлээ. Энэ бол отгон чуулган.
Өөрөөр хэлбэл 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах сүүлчийн чуулган энэ болох юм.
Дараа жил парламент 126 гишүүнтэй болж, сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна.
Чуулганы нээлтэд харин Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар ирсэнгүй. Ширээ нь нэр бүхий цаастайгаа хоосон байна.
Намрын чуулган нээхээс өмнөх өдрүүдэд Нийслэлтэй шууд холбоотой автобусны асуудал босож ирсэн. Хотын хууль, газар олголт, үер гээд өнгөрсөн хугацаан дахь ихэнх сэдвүүдэд Д.Сумъяабазар төрийн өндөрлөгүүдийн тодорхой дэмжлэгийг авч байв.
Харин энэ удаа чуулганы нээлтэн дээр Г.Занданшатар дарга "Нийслэл дээр өрнөсөн асуудлыг нэн яаралтай хуулийн дагуу шийдэж, хариуцлага тооц" гээд хэлчихсэн нь анхаарал татаж байгаа юм. Хөшигний ард, МАН Д.Сумъяабазарыг шахна гэж ч яригдаж эхлээд буйг дурдах нь илүүц биш биз.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг бөх хусуулахаа мэдэж байгаа учраас бүдүүн хүзүү гаргаж байгаа пм. Уур нь хүрээд орноосоо ч босоогүй хэвтэж байгаа биз.
УУЛААСАА УИХ ГИШҮҮН ХҮН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТҮГЖРЭЛИЙН САЙД БОЛСОН. СҮХБААТАРЫГ БҮР МӨСӨН ОРОН ТООГООР НЬ АВЧ ХАЯХ НЬ ЗӨВ. МӨН СУМЪЯАБАЗАР ЯАРАЛТТАЙ БЭЛТГЭХ ЗОРИЛГООР АРЬСАА ХАМГААЛЖ, МЭРГЭЖЛИЙН БУС ЗАХИРАМЖ ГАРГАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТЕЛЕВИЗЭЭР ЯРЬЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН, ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН СҮХБААТАРЫГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГСӨН СҮХБААТАРААС ИЛҮҮ, БҮР ХОЁР ДАХИН ОГЦРОХ ЁСТОЙ ГЭСЭН ҮГ. ЕР СУМЪЯАБАЗАРЫГ ТОЙРСОН ДАРГА НАР БҮГД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТОЛГОЙГҮЙ, ГАНЦХАН СУМЪЯАГИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАДАГ. ЮУ ХЭЛЖ БАЙГАА, ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОГДДОГГҮЙ. ХОЁУЛАНГ НЬ ТОЙРСОН БАГТАЙ НЬ АВЧ ХАЯЖ БАЙЖ МАН СОНГУУЛЬД АМЬД ҮЛДЭНЭ. СУМЪЯАД ӨӨР ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛУУД БИЙ. АРД ТҮМЭН НҮДГҮЙ ЧИХГҮЙ БИШ. БОЛОМЖИТ ҮЕИЙГ ХҮЛЭЭЖ ЗАСАГТАЙ, НАМТАЙ НЬ ХАМТ ТОНГОРОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. МАН НОГООН АВТОБУС МАШ ИХ ТУС БОЛЛОО ГЭЖ БОДООД ГАНЦ НЭГ ХАТИГНААСАА ЭРТХЭН САЛЖ БАЙХГҮЙ БОЛ СОНГУУЛИАР НАМААРАА ГОДРОЙТОНО ШҮҮ.
Хулгайч хулгайчаа барилаа юу
Ирэх л биз юун сүртэй юм