Улс төрийн мэдээ

Томилгооны өмнө Д.Сумъяабазарыг албан ёсоор огцруулж, Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ. Хөшигний ард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дээр тохирно гэсэн тодорхой мэдээлэл бий.

Харин Х.Нямбаатар сайд бол "давхар дээл"-тэй, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Иймд тэр Д.Сумъяабазар шиг УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байж хотын мэйор болох учиртай.

Мөн үүний өмнө Д.Сумъяабазарын албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлийг Ерөнхий сайд батламжлах ёстой. Тэгж байж Д.Сумъяабазар албан ёсоор хотын дарга биш болно.

Иймд,

  • Ерөнхий сайдын Д.Сумъяабазарыг огцруулах захирамж гарах
  • МАН-ын УЗ хуралдан, Х.Нямбаатар дээр тохирвол тэр УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргах
  • Үүний өмнө хуулийн дагуу эхлээд НИТХ дахь МАН-ын бүлгээс шинэ хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх зэрэг үйл явц хүлээгдэж байна.

Ерөнхий сайдын Д.Сумъяабазарыг огцруулах захирамж гарсан эсэхийг тодруулахад "Одоогоор үгүй" гэлээ.

Тэгэхээр ойлгомжгүй зүйл үүсэж байгаа нь, одоогийн хотын дарга албан ёсоор огцроогүй байхад дараагийн хотын даргын асуудлыг ярьж эхлэх үү гэдэг юм.

Учир нь 11.00 цагаас НИТХ дахь МАН-ын бүлэг, 12.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаа тус тус товложээ.

Мөн Х.Нямбаатар сайд маргааш хүсэлтээ өгч, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх чигтэй гэсэн мэдээлэл байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг тэнэг-г нөгөө тэнэг-р солих нь л дээ. Арай арай

Холбоотой мэдээ

Back to top button