Давж заалдах хүсэлт гаргаагүй Ё.Баатарбилэгийн асуудал тодорхойгүй гацжээ
Намрын чуулганаар анхаарал татах учиртай улс төрийн нэг сэдэв бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүх УИХ-ын Ё.Баатарбилэгт зургаан жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураах ял оноогоод байгаа юм.
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийтгэлийн тогтоол албажтал түүнийг цагдан хорихгүй буюу баривчлахгүй хуультай. Тогтоол албажих хугацаа өнгөрсөн ч тэр баривчлагдаагүй.
Иймд давж заалдах шатны шүүхэд хандсан байх магадлалтай юм.
Харин өчигдрийн байдлаар шүүх байгууллагаас тодруулахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдах хүсэлт гаргаагүй байгааг мэдээллээ.
Шүүхээс түүнд долоодугаар сарын эхээр ял оноосон байдаг.
Хаврын чуулган завсарлаж, Үндэсний их баяр наадам үргэлжилж таарсан учир Ё.Баатарбилэгийн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал өрнөөгүй. Харин одоо хэрэв тэр давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол УЕП-оос түүнийг гишүүнээс эгүүлэн татах санал орж ирэх нь цаг хугацааны шаардлага болох учиртай.
УИХ-ын тухай хуулийн:
9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ.
9.1.1 дагуу, баривчлагдсан бол УЕП-оос санал оруулах нь.
Тэр баривчлагдаагүй. Тэгэхээр хуулийн үүднээс Ё.Баатарбилэгийн асуудал хэрхэх нь тодорхойгүй гацжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй нэг сайд болсон явж байна монгол ийм л хуультай
Ер нь бол богинохон бодолтой хүн юм билээ, зайлуул...
Энэ шунахай, гэмт хэрэгтнээ гишүүнээс нь татан буулгаж, ялыг нь өгөөч. Энэ нөхрийн туслах Архангайн Баярсайхан гэж нэг луйварчин залуу 30-40 хүнээс Япон явуулна гэж 8-10 сая төгрөг аваад хохирол барагдуулаагүй бултсан. Туслахаа хүртэл өөрийнхөө замаар оруулсан нөхөр шүү энэ.