Б.Жавхлан: 2024 оны төсвийн хөрөнгө оруулалт бол маш чанартай
МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдөр бид 2024 оныхооо төсвийг бүлэг дээрээ танилцууллаа. Одоо АН-д танилцуулна. Ирэх жилийн төсвийн онцлог бол сая бид нар төсвөө бэлтгэх явцдаа өмнө улсын төсөв дээр хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт гээд олон зүйл дээр төсвийн шинэчлэлийг олон шат дараатайгаар хийж яваа. Өнгөрсөн хаврын УИХ-ын сүүлийн өдрүүдэд нэлээд хэд хэдэн төсвийн хууль болон дагасан хэд хэдэн хуулиуд дээр дорвитой сайн өөрчлөлт орсон.
Энэ өөрчлөлтөө 2024 оны төсөвтөө маш сайн барьж чадсан. Тухайлбал, хөрөнгө оруулалт дээр өмнө нь зураг төсөвгүй төслүүд ордог, шинэ төслүүдийг амсуулаад тавьчихдаг, үүнээс болоод төсвүүд удаан үргэлжилдэг, үнэ нэмэгддэг хүндрэлүүд гардаг байсан. Үүнийг бол бүрэн таслан зогсоосон. Энэ жилийн төсөв дээр аудит орсон. Тэндээс дүн нь гарахаар олж харах хэрэгтэй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтууд маш чанартай бөгөөд төсвийн тусгай шаардлага, нарийн зохицуулалт, хуулиуд дээрээ маш сайн барьж чадсан байгаа.
Тухайлбал, нэг ч зураг, төсөвгүй төсөл байхгүй. Дээрээс нь 21 хоногийн дотор аймгуудаар тойрч ард түмэн төсөвт оролцдог жишиг тогтоолоо. Энэ хүрээнд ирэх жил нэлээдгүй хөрөнгө оруулалт тавигдана. Амсуулж тавиад хүндрэл учрах зүйл байхгүй. Хэн ч ороод үзэж болно" гэлээ.
Мөн "Эс эд эрхтэн шилжүүлэх эмнэлэг"-ийг барууны стандартаар хоёр жил ТЭЗҮ-г нь бэлдсэн. 140 тэрбум төгрөийн өртөгтэй энэ сайхан эмнэлгийг 40 тэрбумаар эхлүүлнэ. Ингээд төсөл амжилттай хэрэгжээд эхлэхээр гурван жилийн дараа үндэсний эрхтэн шилжүүлэх эмнэлэгтэй болох нь" гэлээ.
Төсвийн алдагдлын тухайд бид төсвийн тусгай шаардлага бүрэн хангаж ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд маш өндөр алдагдалтай жилүүдийг ардаа үлдээсэн. 12.5 хувь буюу 4.4 их наядын алдагдалтай төсөв ч дундуур бид явж ирсэн. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22 хувь дээр барьж байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулхны новшнууд ямар хүүхэд хуурч байгаа биш