Улс төрийн мэдээ

10 тонн ажилласан тос усанд нэвчсэн эсэхийг шинжлэхээр гурван дээж авчээ

Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Нийслэлийн иргэдэд газ мэт үнэртэй хий хүчтэй үнэртсэн. Энэ дагуу хяналт шалгалтыг хийхэд Налайх дүүргийн 5-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" ХХК нь 10 тонн орчим ажилласан тос, маслыг бохирын цооног руу цутгасан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон.

Ажилласан тос, маслыг дахин боловсруулж, дизель түлш үйлдвэрлэдэг тус компани дээр хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Бохирын магистраль шугамаар дамжин урссан 10 тонн орчим ажилласан тос, масло нь хөрсөөр дамжин гол мөрөнд нэвчих эрсдэлтэй.

Энэ дагуу өнөө өглөө Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоогоос хоёр, Туул голоос нэг, нийт гурван дээжийг Усны газар хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл дээрх шалтгаанаар ус бохирдсон эсэхийг шинжлэх юм. Усны газрын лаборатори хүнд металын шинжилгээ хийнэ.

Шинжилгээний хариу долоо хоног орчмын дараа гарах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ мэдэж байгаа болов уу

Зочин
Зочин

Odoo ter zahiraliig ni barij horihgui bol alga bolno

Холбоотой мэдээ

Back to top button