Дата: НЗДТГ 183 тэрбумаар 2023 онд үйлдвэрлэсэн 600 автобус авна

Ногоон автобусны хэргээс үүдэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын нэгдүгээр багц тендерийг хэсэгчлэн цуцалсан. Тэгвэл НЗДТГ-аас 183 тэрбумаар нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авахаар олон улсын нээлттэй тендер зарлажээ.

Тодруулбал, улсын төсвийн санхүүжилтээр 183 тэрбум 438 сая 632,900 төгрөгийн төсөвт өртгөөр 2023 онд үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн 600 автобус авахаар тендер зарласан байна. Үүнээс 137 тэрбум 658 сая 732,900 төгрөгийн санхүүжилтийг энэ онд олгохоор заажээ. Уг тендерийг 10 сарын 24-ний өдөр зарласан бөгөөд материалыг 11 сарын 24-нийг хүртэл авах аж.
Ташрамд дурдахад Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өмнөх ногоон автобусны нууц тендерээс тодорхой хэмжээний мөнгө урьдчилгаагаар шилжсэнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Эцсийн шийд гарсан үед тухайн гэрээтэй холбоотой тооцоо бодох асуудал яригдах байх" хэмээн мэдээлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын тосгон дотор явдаг улаан автобус шиг ийм бага оврын хорь хүрэхгүй сууд�##�тай юм шахчихгүй бол ....�########�
600 ширхэг автобус зарагдахаа хүлээгээд бэлэн байж байдаг, хамгын их хэрэглээтэй тээврийн хэрэгсэл приус 600 ширхэг шинийг авъя гэвэл хэд хоног хүлээ гэх бол