УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Бат-Ялалтыг 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн онд шууд телевизийн хэлэлцүүлэгт оролцож байхдаа ХҮН-ын гишүүн Д.Үүрцайхтай маргалдаж, зодолдож буй бичлэг задарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулхаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул ийм шийдвэр гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж, шийдвэрлэсэн аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгвэл УИХ гишүүн Баярсайханыг шанаадсан Хүрэлсүхийг бас 48 цаг хориоч. хэнийг нь хориод хэнийг нь өршөөдөг юм.

Зочин
Зочин

Ok

Зочин
Зочин

Эрчүүд хоорондоо зохицочих л асуудалшдээ заавал барьж хориод байх шаардлаггүй

Зочин
Зочин

Энэ ёстой балиар нөхөр.

Back to top button