Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг: Биржийн хуулийг өөрчилж, нөгөө талд БЭТ томилоод хулгай хийх нь

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдааны дараа АН-ын гишүүд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэд дараах гурван асуудлыг хэлэлцэж, эдгээр нь авлигыг гааруулах эрсдэлтэй байгаа талаар мэдээлэв.

Нэгт, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хууль.

Хоёрт, ЭТТ ХК-д БЭТ томилж буй асуудал.

Гуравт, уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх уул уурхайн компани зөвхөн биржээр худалдаа явуулна гэдэг үзэл санаа явж байгаа. Гэтэл энэ хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл бол биржийн бус арилжаа явуулж болно гэж заасан байна. Авлигал гаарах үндсэн нөхцөлийг яагаад ингэж өөгшүүлж байна вэ. Тэнд БЭТ томилоод, энд биржийн хуулийг өөрчлөөд байхаар шууд худалдан авалтын гэрээ гаарна шүү дээ. Нөгөө нүүрсний нууц гэрээг одоо хуульчилж өгөх нь. Магадгүй энэ нь ирэх 2024 оны сонгуульд бэлтгэж буй хэрэг юм биш биз.

Төсөв дагасан хуулиудад ийм ноцтой асуудлууд яригдаж байна.

Дараа, дараагийн асуудалд бид завсарлага авах зэргээр байр сууриа илэрхийлээд явна" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн мягмар гарагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдсан. Хоёр, гуравхан өгүүлбэр хэлээд Б.Жавхлан сайд гараад явсан байгаа. Өнөөдрийн Засгийн газар эхлээд зарлагаа зурж байна. УИХ, ЗГ-ын гишүүдийн хүслийг тавьж. Дараа нь орлогоо зурж байна. Гэтэл эхнэр нөхөр хоёр орлогоо эхэлж тооцож, дараа нь зарлагаа ярьдаг биз дээ. 2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан бол өнөөдөр 27.4 их наяд болж нэг дахин нэмэгдсэн байна.

Гэтэл 2020 оны сонгуульд иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй. Атал дарга нарын орлого хоёр дахин нэмэгдлээ. Энэ оны төсөв дээр 241 төсөл, арга хэмжээг царцаавал 927 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо Дэд хороон дээр гарсан байгаа. Дээр нь урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Учир утгагүй, хаа сайгүй хурал зөвлөгөөн хийж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын өлөн хулгайчууд ханаж цадна гэж байхгүй. Ажил хийж буй дүр эсгэж хошгируулаж байгаад л хулгай луйвараа хийдэг бус уу

Холбоотой мэдээ

Back to top button