Женнифер Анистон: Тэр бидний ДНХ-ийн нэг хэсэг байсан

“Friends” киноны Чандлер Бингийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэттью Перри өнгөрсөн сард харамсалтайгаар нас барсан. Тус цуврал дээр дүр бүтээсэн жүжигчид хамтдаа Перригийн төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм.
Тэгвэл “Friends” цувралын жүжигчид тус бүр хувийн хүндэтгэл үзүүлсэн байна. Моникад тоглосон жүжигчин Кортни Кокс өөрийн Инстаграм хуудас дээрээ “Мэтти, чамтай өнгөрүүлсэн мөч бүртээ маш их талархаж байна, чамайг өдөр болгон санадаг” гэж бичжээ.

Харин Россыг дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Швиммер “Мэтти, арван жилийн турш гайхалтай инээд бэлэглэсэн бүтээлч байдалд чинь баярлалаа” гэсэн байна. Фибигийн дүрд тоглосон жүжигчин Лиза Кудров “Намайг элгээ хөштөл инээлгэж байсанд баярлалаа” гэж Инстаграм хуудас дээрээ нийтэлжээ.
Жөвид тоглосон Мэтт ЛеБланк “Баяртай гэж хэлэхэд хэцүү байна. Үнэнийг хэлэхэд бидний хамт байсан үе бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг” гэсэн юм. Рэйчелийн дүрийг бүтээсэн жүжигчин Женнифер Анистон “Бид түүнд маш их хайртай байсан. Тэр бидний ДНХ-ийн нэг хэсэг байсан” гэж бичсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.