Нийгэм мэдээ

Сурагчид хог хаягдал цуглуулж, 447 мянган төгрөгтэй болжээ

Сурагчид 1235 кг хуванцар сав, 93,4 кг лааз, 48,5 кг тос, маслоны сав, 5 кг гялгар уут, 860 ширхэг шилийг дахивар авах цэгт тушааж, 447.300 төгрөгийн хуримтлалыг үүсгэжээ.

Тодруулбал, байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд зургаан сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1,4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна.

Аяны хүрээнд хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэнтэйгээ солилцох “Холио, солио” арга хэмжээг Улаангом сумын 6,7,8,10 дугаар багийн төвд зохион байгуулжээ.

Үйл ажиллагаанд 40 гаруй иргэд оролцсон бөгөөд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй онцлог давуу талыг иргэд ойлгож, тогтмол зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button