Улс төрийн мэдээ

Өнөөдрөөс Улаанбаатар хотоос бүртгэлгүй дизель түлш гаргахгүй

Түлш, шатахууны хомстол үүсээд буй асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр АИ92 шатахууны хувьд өнөө, маргаашдаа тогтворжино гэж мэдээлсэн. Харин иргэд зохиомол хомстол үүсгэж, олноор дараалал үүсгэн, банкаа дүүргээд ирвэл тэр эрэлтийг хэвийн үед ч хангаж чадахгүй гэлээ.

Харин дизель түлшний хувьд ОХУ-д түүхэнд байгаагүй хүнд нөхцөл үүсгэж, өөрсдөө өвлийн нөөцөө бүрдүүлж чадаагүй байгаатай холбоотой гэж тайлбарласан. БНХАУ-аас дизель түлш захиалсан. Харин эдгээр өдрүүдэд ШТС-уудаас банкаа дүүргэж аваад, хөдөө орон нутагт дамлан худалдах тохиолдол элбэг гарч байгаа аж.

Иймд өнөөдрөөс эхлэн ямар нэг бүртгэлгүй, хаана очиж түгээхээ баталж чадахгүй байгаа дизель ачсан машинуудыг Улаанбаатар хотоос гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-11 11:47

Түлшгүй бүтэн сар болоод байхад болж байгаа мэт дүр эсгэсээр өдий хүрлээ

Зочин
Зочин
2023-12-11 13:21

За бүр хөдөөгийнхийг нэгмөсөн б�##�лахаар шийджээ энэ сайд. Өөрсдөө хүргэж өгч чадахгүй байж ямар ч байсан түлштэй з�##�гуулах овсгоотой иргэдийг хүртэл хумих юм байна лдаа. Өнпөр үнээр ч болтугай авч хэдэн м�##�даа өвс тэжээл татаж цагийн хүндийг давах гэж зүтгэж байгаа мачид цаана нь байгаа гэдгийг бодооч. Тийм сайн юм бол түлш тээвэрлэх боломжтой машин бүрийг армийнхыг ч гэсэн татаж дайчилгаа хийн хөдөөд түлш хүргүүлээч

Холбоотой мэдээ

Back to top button