Нийгмийн
Тендер: Баянзүрх дүүргийг ₮2.4 тэрбумаар камержуулна
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр камержуулалтын ажил хийх тендерийг энэ сарын 15-ны өдөр оруулсан байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 7, 14, 21, 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, гудамж талбайг камержуулах ажлын хүрээнд хяналтын камер, сүлжээний салаалагч төхөөрөмж, шилэн кабель, цахилгаан тэжээлийн утас, сүлжээний кабель, төхөөрөмжийн хайрцаг, тог тогтворжуулагч авах аж.
-Нээлтээсээ өмнө хаагдах тендер-
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх заалттай. Гэтэл уг тендерийн нээлт 2024 оны 01 -р сарын 15-ны өдрийн 09:05 цагт болох ч тендерийн материалыг 2024 оны 01 -р сарын 15-ны өдрийн 09:00 цагийг хүртэл авна гэж заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.