Нийгэм мэдээ

"Өвдсөн хүүхдүүдийг хүлээлгэж, эмч нараар зохион бичлэг бичүүлж суулгахаа болиоч ээ"

ЭМДЕГ-аас нэг эмч хамгийн багадаа 10 минут үзлэг хийж, үзлэгийнхээ дараа 300 үгтэй тэмдэглэл бичиж, даатгалын системд оруулах журам гаргажээ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад улам хүндрэл чирэгдэлтэй болж, бухимдаж байна.

Тодруулбал энэ талаар иргэн Д.Ганзориг цахим хаягтаа "Өвдсөн хүүхдүүдийг хүлээлгэж, эмч нараар зохион бичлэг бичүүлж суулгахаа болиоч ээ!!! Өнөөдөр хүүхдээ үзүүлж "Эх нялхас"-аар явлаа. Эмч нар бухимдалтай байна. Хүмүүс ч бөөн стресс. Зарим өрөөний үүдэнд зодоон болох шахуу. Юунаас болов гэсэн чинь ЭМДЕГ-аас журам гаргаж. Тэр журамдаа "Нэг эмч хамгийн багадаа 10 минут үзлэг хийнэ. 10 минут нь дууссаны дараа өвчний түүхийн талаар 300 үгтэй тэмдэглэл бичиж, даатгалын системд оруулна гэж заажээ. Үүнээс болж, бөөн чирэгдэл болж байгааг өөр дээрээ мэдрэв.

Бид хоёр хэд хэдэн тасагт үзүүлэхээр байсан болохоор эхнээс нь очерлоод орлоо. Эмч нь тэр дороо үзээд, эмчилгээ бичээд өгөв. "Баярлалаа" гээд гарах гэтэл та сууж байгаарай. 4 минут өнгөрсөн байна. Та 6 минут хүлээгээрэй. Энэ цаг яваад дуусахаар би танаас асуусан асуумжаа системд оруулна гэв. За, ингээд хүлээгээд 10 минут боллоо. Ингээд асуумжаа өгөөд, хүүхдэд илэрч байгаа шинж тэмдгээ хэлээд дуустал 93 үг болчихов. Эмч "За, яаж 300 хүргэх вэ, та аль болох дэлгэрэнгүй, санаж байгаагаа бүгдийг нь хэлээрэй. Тэгэхгүй бол даатгалын системд би мэдээллээ оруулж чадахгүй шүү" гэхээр нь баахан л "буу халав". Ингэсээр байтал 15 минут лав л өнгөрчээ. Гадаа бөөн хүмүүс хүлээгээстэй. Ийм дампуу байж болох уу?

Тэр эмч дээр өнөөдөр цаг авсан, бас давтан үзүүлэх хүүхдийн тоо 96 байна гэнэ. Гэтэл цагаар үзэх хүн 32, нэмэлтээр 32, нийт 64 хүн л үз. Үүнээс дээш гаргаж болохгүй гэж шахаад байгаа юм байх аа. Тэгээд үлдсэн хүүхдийг нь хэн үзэх болж байна аа? Эмнэлгийн хүрэлцээ хэд билээ? Эмч нь хэд билээ? Залуу эмч нар үнэхээр үгээ хэлж бухимдаж байна лээ. Дээрээс нь бас гацаад таг болчихдог, хамаг цаг бардаг үнэхээр хэцүү систем шүү гээд энэ дэлгэцээ тэр залуу эмч надад ингэж харуулсан.

Ийм дампуу шийдвэр гаргасан нь ч бас учиртай. ЭМДЕГ-аас болохоор үзлэгийн хатуу цаг зааж, тэмдэглэл бичих үгийн тоо зааж байгаа нь үзлэгийн чанарыг сайжруулахад тустай энэ тэр гэсэн юм яриад байгаа. Гэтэл цаад учир нь ерөөсөө л даатгалаас эмнэлэгт мөнгөө өгөхгүй байх л бохир арга хэрэглэж байгаа бололтой.

Эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Хэдэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна, тэр хэмжээгээрээ мөнгөө авдаг тогтолцоонд шилжсэн. Ийм учраас л даатгал мөнгөө өгөхгүйн тулд л нэг эмчийг нэг хүнтэй 15 минут ноцолдож, 300 үгтэй хуулан бичлэг хий гэж чангалж байгаа юм байна. Эх нялхсын эмч нар ингэж бухимдаж байна лээ. Үүдэнд байсан хүмүүс ч "1111" төвд гомдол гаргана гээд бөөн бухимдал. Амьдралд нийцэхгүй журам гаргадгаа хэзээ болчих юм бэ, С.Чинзориг сайд аа!!!
Даатгалаас санхүүждэг болгосон гээд л дарга сайд нар өөрийгөө магтаад байдаг. Том шинэчлэлт боллоо гээд л. Гэтэл тэр чинь амьдрал дээр ийм байна. Ажлаа хийж байгаа эмчид мөнгийг нь өгөөч ээ! Ачаалал нь дийлдэхгүй болоод л нэг эмч 100 хүнтэй сууж байна. Хөрсөн дээрээ буугаач ээ, дампуунууд аа!!!
Эх нялхасын яаралтай тусламж дээр өчигдөр оройжин байсан. Тэнд зүгээр л "алаан" тэгэх үү... Аймшигтай. Бүгчимдээд... Цөөн хэдэн эмч, сувилагч чинь туйлдаад, эмнэлэг хайсан хүүхдүүд хугацаа алдаж хүндрээд ... Журмаа өөрчлөөч ээ!" хэмээн бичсэн байна.

Энэ асуудлыг ЭМДЕГ-аас тодруулахад "Журам хэрэгжиж байгаа нь үнэн. Одоогоор нийтэд нээлттэй танилцуулаагүй байгаа" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-12-27 10:00

Бодит байдлыг мэддэггуй дарга нарын хийж буй дурэм журмын нэг тод илрэл мендее. Хурдан еерчлеж хялбаршуулах хэрэгтэй шуудээ .

Зочин
Зочин
2023-12-27 10:11

Salbaraa meddeggui saidin gai.

Зочин
Зочин
2023-12-27 10:44

ЭМДЕГ-ын дарга Бямбасүрэн өөрөө тухайн эмнэлэгт эмч нарынх нь ажлыг хянаад яг хажууд нь бүтэн өдрөөр хамт ажиллаач. Тэгээд ямар журам гаргав�##� тохирохыг шийдэж болдоггүй юм уу ?

Зочин
Зочин
2023-12-27 11:27

Одоо ахин дахин Дампуу МАНаа хэдэн х�##�тар төгрөг аваад сонгоод л бай. Заяа чинь тэр дээ

Иргэн
Иргэн
2023-12-27 12:35

Одоо практикт хэрэгжүүлээд сайжруулах ажлаа хийгээд явчихв�##� болно ш дэн

Зочин
Зочин
2023-12-27 14:44

Тасарцан хөгжилтэй хангамж сайтай улс шиг юм хийхээ болиоч надад журмаа зохиосон м�##�аа х�##�аачээ

Зочин
Зочин
2023-12-27 19:25

Emnelegeer yvahaar emch huleej zogsoh shig hetsuu yum bhgui shde udaad bna zarim emch nar ni emiin joroo medehgui harj bj bichdeg gd asuudal ih shu er ni emnelegiin asuudal tund sedew

Холбоотой мэдээ

Back to top button