Улс төрийн мэдээ

2023 он: Монгол зохиолчид ихийг бүтээлээ

Өнгөрч буй 2023 онд монгол зохиолчид өөрсдийн уран бүтээлийг олноор хэвлүүлж, монголчууд монгол хүнийхээ утга, уран зохиолын ертөнцөөр аялж, аль шатанд явааг тольдох боломж, зоригтой оролдлогууд гарлаа.

Дурдах номууд:

Г.Аюурзанын уран зохиолын бус шинэхэн гурван цуврал

Б.Батзаяа “Сэтгэцийн асуудлууд”, “Fat Cat”

Б.Баясгалан “Этгээд хүслийн цуглуулга”,

Д.Урианхай "Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай"

О.Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал",

Х.Нямхишиг "Жийд хэлний бадгууд",

Ж.Тэгшзаяа "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй",  

М.Уянсүх: Хонхот хүүхэлдэй,

Б.Алтанхуяг "Сүнсний нөгөө тал",

Ц.Ганболд "Шувуу зүүрмэглэх зуур"

Хамгийн нөлөө бүхий монгол зохиолчдын нэг Г.Аюурзана уран зохиолын бус гурван шинэ ном хэвлүүлэв. Үүндээ монгол хүний ялгарал, уг үндэс болсон сэтгэлгээ, ахуй соёлын тухай сэдэв хөндсөн нь онц анхаарал татаж буй.

Нөгөөтээгүүр нэгэнтээ Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, философич Д.Урианхай философийн шинэ бүтээл хэвлүүлсэн нь мөн монгол хүний тухай агуулгыг хөндсөн юм.

"Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, тулхтай орчуулагч Б.Баясгалан "Этгээд хүслийн цуглуулга"-аа гаргав. Үүгээр хүүрнэл зохиолын салбарт хөл тавьж, хувь зохиолчийн дотоод хүсэл эрмэлзлийнхээ төлөө алхсан нь бидэнд том үйл явдал.

Нөгөөтээгүүр, "Нил" паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа ч гэрэл зурагтай хосолсон шүлгийн ном гаргасан нь нэгэн онцлох тэмүүлэл байв.

Цаашлаад сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуяг "Сүнсний нөгөө тал"-аар уран бүтээлийн хурдтай туурвилаа дахин өнгөлж, Б.Батзаяа, О.Элбэгтөгс нарын уран бүтээлчид багагүй хугацааны дараа шинэ номоор уншигчдаа баярлуулав.

2023 оны урлаг, спортын тоймыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button