ШУТИС-ийн багш, оюутнууд: Цонхны дотор талд хуулга наавал дулаан алдалт 10-15 хувь буурна
Цонхны дулаан алдалтыг бууруулах хялбар аргыг ШУТИС-ийн багш, оюутнууд танилцуулжээ. Тодруулбал цонхны дотор талд хуулга нааснаар дамжуулалтаар алдагдаж байгаа дулаан алдалтыг 10-15 хувь бууруулах боломжтой аж.
Энэ талаар ШУТИС-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр "Өвлийн улиралд цонхоор нарнаас дулаан авахаасаа илүүтэй их хэмжээний дулааныг цацрагаар алддаг. Харин хуулга нааснаар тухайн дулааныг цацрагаар алдахаас хааж, буцааж ойлгодог" гэжээ.
Мөн тэрбээр "Дулаалгын материал хөнгөн, хөвсгөр, чанартай байх хэрэгтэй. Хана 10-15 см, дээвэр 20-25 см дулаалгатай, цонх заавал гурван давхар шилтэй байх ёстой. Барилгыг яг хүүхэд өлгийдөж байгаа мэт битүү өлгийдөж дулаалах хэрэгтэй. Хэрэв байшингаа нэг дор бүрэн дулаалж чадахгүй бол эхлээд дээврээ дулаалаарай" хэмээн зөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хуулга яаж наасныг харуулахгүй бол хүмүүс ойлгохгүйшднн
Харин тийм. Хэрэглэх матери�##�, хийх аргачиллыг нь сайн лавлаж асуугаад бичихгүй дээ
Дулааны нэвчилтийг ямах хуулга нааж багасгасан бэ?.яаж
Тодорхой бичвэл илүү сайн байна.
Нарны туяг бууруулахгүй гэж үү. Ккк
тунг�##�ага хуулга байхаа
Гаднаас орох нарны цацраг унтрана ш дээ. Мөн гаднаас туссан нарны цацраг хугарна. Тэгэхээд .....!?!?