Нийгэм мэдээ

"Дакар ралли"-д уралдаж буй монгол тамирчин 104-т эрэмбэлэгдэж байна

Энэ сарын 5-19-ний өдрүүдэд Саудын Арабын Альула хотод мото спортын “Дакар ралли” уралдаан зохион байгуулагдаж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөнө.

Тус уралдааны мотоциклын төрөлд 138 тамирчин өрсөлдөж байгаа бол Монголын тамирчин Чулууны Ганзориг одоогоор нийлбэр дүнгээр 104 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болов. Түүнийг "Ард Санхүүгийн нэгдэл"-ийн Ч.Ганхуягийн дүү гэдгээр хүмүүс сайн таньдаг аж.

Тэрбээр 2020 онд “Торгоны зам”, 2022 онд Абу Даби, 2023 онд “Мароккогийн раллид хурдалсан бөгөөд “Дакар ралли” түүний дөрөв дэх ралли нь юм. Монголын баг тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон раллид гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button