Нийгэм мэдээ

“Дакар Ралли-2025”-д эх орноо төлөөлөн П.Мөрөн өрсөлдөнө

Саудын Арабын Биша хотод 2025 оны нэгдүгээр сарын 3-17-нд болох 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоцилын төрөлд уралдахаар болжээ.

Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд байхдаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан медаль, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Түүний хувьд өмнө нь мото кроссын УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлж, аваргаар тодорсон бол 2015 онд ОХУ-ын Зүүн Сибирь болон Иркутск, Ангарск, Улаан-Үд хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөн л\ тэргүүлэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр өнгөрсөн жилээс хоббигоо сэргээжээ.

Дөрвөн жил эрдмийн мөр хөөж, мотоциклоос түр холдсон ч “5ИК ууау” олон улсын раллид хурд сорьж, “Ва!Їу 27, “Junior 25", “ЭР” ангилалд тус бүр түрүүлэн шилдэг 10 тамирчинд олгодог “Топ 10" цом гардсан байдаг. Энэ цагаас хойш мото спортоор тасралтгүй хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсээр буй.

Энэ оны долоодугаар сард П.Мөрөнтэй ярилцаж байсан ярилцлагыг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button