СПОРТ

Silk Way Rally 2024: Мото төрөлд П.Мөрөн 9 шугам дээр түрүүллээ

Евразийн хамгийн том автомарафон болох “Торгоны зам-2024” 14 дэх автомашины ралли уралдаан Монголд зохион байгуулагдлаа. Уг уралдаанд гаднын 1000 гаруй тамирчид, 350-400 гаруй техник хэрэгсэл оролцжээ.

Уг уралдаан нь 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд “Dakar rally”-н дараа орох томоохон бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдаан юм.

11 өдрийн турш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор болон Дундговь аймгуудыг дамжих уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дууссан юм.

Тус уралдаанд Монгол Улсын төлөөлж хоёр тамирчин оролцож, багийн дүнгээр хоёрдугаарт бичигджээ. Мөн "Silk Way Rally" мото төрөлд Монгол Улсын тамирчин П.Мөрөн найман шатанд түрүүлсэн амжилтаар оролцсон байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button