Монголчууд Бээжин, Тяньжин, Жинань, Хөх хот руу хувийн машинаараа зорчдог болно

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад ажиллаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтод Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тусгасан.
Хуурай боомтыг төвийн бүсэд Улаанбаатар, Хөшигийн хөндий, Сайншанд, Замын-Үүд, Алтанбулагт, зүүн коридорт Бичигт, Чойбалсан, баруун коридорт Ховд гэсэн найман байршилд байгуулахаар тодорхойлсон.
Энэ хүрээнд тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч БНХАУ-ын Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцууллаа. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн уг уулзалтаас,
- Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх,
- Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах,
- Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха муу хулгайч баахан бүлтэрч байх чинь
shaaniiz estoi tiim ym baihgyi