Улс төрийн мэдээ

"Шилэн" Цогоо Л.Оюун-Эрдэнийн биш Ч.Хүрэлбаатарын "могой"-г барив

“Шилэн” Цогоо гэнэтхэн гарын үсэг цуглуулан, МАН-ын дарга, генсек нарт хүргүүлэх юм боллоо.

Тодруулбал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС-гийн асуудалд алдаа гаргасан болон кабинетийн зарчмаар ажиллаж чадаагүй улстөрчдөд хариуцлага тооцох, улмаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхыг шаардана гэв.

“Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх” гэдэг нь цаг үеэрээ, шууд сонгуульд нэр дэвших мандат олгохгүй байх гэж “орчуулагдана”.

Харин нэр зааж дурдаагүй. Нэр заая гэвэл Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС-гаар олон МАН-ын улстөрчид зовох юмгүй нэрлэгдчих бололцоотой.

Гэхдээ “Кабинетийн зарчмаар ажиллаагүй сайд” нар гэдгээ бол хэд хэдэн удаагийн лайв бичлэгтээ шууд тодорхой хэлчихнэ билээ. Үүнд нь, саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар нэрлэгдэв.

Чингээд, “Монголд Жэнко Х.Баттулгын эсрэг дуугарч чадах ганцхан улстөрч бол Ч.Хүрэлбаатар юм байна. Хөрөнгө оруулалтын хуулийг болиулсны дараа Монголд 100 жил газар эзэмших эрхтэй хятадууд шөнөжин баярлаж хоносон байна билээ” гэхчлэн ярилаа.

Өөрөөр хэлбэл, Б.Цогтгэрэл хөндөж буй асуудлынхаа хүрээнд тодорхой ярьсан бол Хөгжлийн банкаа, нүүрсний хулгайгаа, БЗС-гаа л, түүнд холбогдсон улстөрчдөө л дурдах байв. Харин заавал Хөрөнгө оруулалтын тухай хуулийг, Х.Баттулгыг нааж ярина, тэр дундаа Ч.Хүрэлбаатарыг ярьж хөндлөн зүснэ гэдэг дээр гол зорилго нь харагдаж буй.

Нэг талаас, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар бол МАН-аас мандат олгох тун дургүй байгаа хүмүүс мөн. Олон парламент дамнасан, сайдын суудалд ч хэд хэдэн удаа заларсан, хийж гавьсан ажил багатай, популизмын загалмайлсан эцэг нарыг ид хүчирхэг үедээ Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлэхгүй байх далд бодлого баримталж буй.

Өөрөөр хэлбэл, хуучин үеийн улстөрчдөд аль болох мандат олгох дургүй байгаа. Шинэ Засгийн газартаа Х.Болорчулуунд ХХААХҮ, Ц.Даваасүрэнд БХБ, Б.Бат-Эрдэнэд спортын сайдын албан тушаал өгсөн нь үеийн шинэчлэлийн агуулгаар шүүмжлэл ч хүлээсэн.

Гэхдээ “Шилэн” Цогоогийн энэ үйл ажиллагааны гол захиалагч нь Л.Оюун-Эрдэнэ биш, өөрийн амаар дурдсан Ч.Хүрэлбаатар л болж таарч буй.

Ч.Хүрэлбаатарын өргөн барьж, шүүмжлүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар картаа сугалж гарснаар хойшилсон байдаг. Х.Баттулгыг Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа Ч.Хүрэлбаатар хариу тайлбар хийхдээ ч “Кабинетийн зарчмаар ажиллахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцох ёстой” гэж дуугарсан. Ч.Хүрэлбаатарын энэ үг өчигдөр Б.Цогтгэрэлийн амнаас копи-паст хэлбэрээр унав.

“Шилэн” Цогоо өөрт ашигтай хүмүүст тал засаж, улс төрийн акцад нь оролцож, шударга үнэнч, тэмцэгч дүр эсгэдэг нь олон кэйсээр батлагддаг. Тэгээд албан тушаал авдаг. 2016 онд мандат горилж, Сэлэнгэд сэлэнгэчүүдийн үсийг хүртэл засуулж явсан ч дэвшиж чадаагүй, У.Хүрэлсүх түүнд мандат өгөөгүй. Гэвч УБТЗ ХНН-д бол албан тушаал өгсөн.

Үүнээс хойш тэр хааяа сошиалд “жиргэх” боловч аг жиг л суусан. УИХ-ын даргын зөвлөхөөр ч, ЗТХЯ-ны дэд сайдаар ч. Сүүлд УБТЗ ХНН-ийн ТУЗ-ийн гишүүн болсон. Энэ бүгд нь нэгээс, нөгөөд тал зассаны, үйлчилсний үр дүн гэж харагддаг.

Энэ удаа Б.Цогтгэрэл дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр горилж байгаа бол мандатыг Л.Оюун-Эрдэнэ лав олгохгүй. Мөн өнөө цагт хангалттай хүчтэй байгаа үед “Шилэн” Цогоогоор могой бариулж, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг “арчихгүй”. Харин Ч.Хүрэлбаатарын тоглолт. Тэр “Шилэн” Цогоод мандат хөөцөлдөж өгөхөөр амласан, тохирсон байх нь хамгийн магадтай.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлбаатартайгаа хөтлөлцөөд зайл зайл дарваан хар

Их мэдэх
Их мэдэх

Монголын улс төрөөс Ч.Хүрэлбаатар, Женко 2 ыг хамгийн эхний ээлжинд зайлуулах хэрэгтэй. Дараа нь Данх

Зочин
Зочин

Bat-Erdeniin chin zurag buruu baina kkkkk arai yumaa

Зочин
Зочин

Кабинетийн багийн хариуцлага гэж зайлшгүй зүйл. Пооп нөхдүүдийг хуссан нь дээр.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эсрэг санаа бодолтой л бол поп байх уу. Бүгд нэг дуугаар заавл дэмжиж байх ёстой юу

Холбоотой мэдээ

Back to top button