Нийгэм мэдээ

“Дашваанжил” ХХК: Цас орсон, давагдашгүй хүчин зүйл болсон. Цистерн хот хооронд тээвэрлэх зөвшөөрөлтэй

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан.

Энэ нь “Дашваанжил” ХХК-ийн газыг тээвэрлэж явсан.

Өнөөдөр уг асуудлаар “Дашваанжил” ХХК-иас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр “Дашваанжил” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржав:

“Юуны өмнө осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Бид санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэж байгаа. Осолд өртсөн, гэмтсэн нийт хүмүүс, тэдгээрийн ар гэрийг мөн хурдан эдгэж, илааршаасай гэж хүсэж байна.

Осолтой холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгч томоохон компаниуд маань мөн бидэнд сэтгэлийн дэм өгч, мессеж ирүүлж буйд талархаж байна” гэлээ.

Цаашлаад, жолоочийн тухай мэдээлэл өглөө.

Н.Баатаржав “Ч.Ренчиндорж туршлагатай жолооч, онц тээвэрчин. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг осол хийж байгаагүйг түүхээс нь тогтоосон. 2019 оноос хойш манайд ажиллаж байна. Архи, тамхи хэрэглэдэггүй, онц ажилтан” гэлээ.

Харин сэтгүүлчдийн асуултад “Дашваанжил” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хариуллаа.

-Газ тээвэрлэх стандартаа хангасан байсан уу?

-Хийн аж, ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм гэж бий. Стандартын хүрээнд бид тээврийн хэрэгслүүдээ тоноглож, шалгадаг. Автобаазынхан маань хяналт тавих ажлыг тогтмол хийдэг. 20 орчим тээврийн хэрэгсэл хот хооронд газ тээвэрлэж ажилладаг.

-Тээврийн машин нь аюулгүй ажиллагаа хангасан байсан уу. Нимгэн төмөртэй, шаардлага хангаагүй машин гэдэг мэдээлэл бий шүү дээ?

-Мэдээллийн эх сурвалжийг мэдэхгүй байна. Дэлхийн стандартаар шаардлага хангасан тээврийн хэрэгслийг ОХУ, БНХАУ, Японоос худалдаж авч ашигладаг. Хамгийн сайныг нь авдаг. Тусгай зориулалтынх учраас хамаагүй зарагддаггүй.

-Цагдаа тээврийн хэрэгслийг хот дотор, тухайн маршрутаар тээвэр хийх зөвшөөрөлгүй байсан гэсэн?

-2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрут шинэчлэгдсэн. Түүгээр явж байгаа. Заасан цагтаа явсан.

Цистернийг 2024 оны нэгдүгээр сард авсан, 0  км-тэй шинэ машин.

Хагас жил тутам зөвшөөрлөө авдаг. Хот хоорондын тээвэр хийдэг зөвшөөрөлтэй машин. Хот доторх бол өөр зөвшөөрөд авдаг. Тус машин Замын-Үүд рүү газ тээвэрлэдэг, хотыг нэвтэрч гарч байсан.

-Хотыг дамжин өнгөрдөг учраас хот дотор газ тээвэрлэх зөвшөөрөл авдаггүй гэсэн үг үү?

-Хуулийн байгууллага шалгаж байгаа учраас хэлж болохгүй.

-Шөнийн цагаар тээвэр хийдэг бол цагийн хуваариа яаж зохицуулдаг вэ. Жолооч нар нь байнга нойргүй явдаг юм уу?

-22.00 цагаас хойш заавал тээвэр хийх ёстой цаг бий. Амрах цэгтээ амарч, цаашаа явж, тээвэрлэдэг. Саяын машин 15.7 тоннын газтай явж байсан. 60 тонныг ачиж явсан гэдэг мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй байна.

-Осол гэмтлийн үед яаж ажилладаг вэ. Ажилтнуудаа сургалтад хамруулдаг уу?

-Бид дэргэдээ сургалтын төвтэй. Дэргэдээ сургаж, сургалтдаа хамруулаад явдаг. Бүгд мэргэжлийн сертификаттай ажилчид.

-Олон нийт ч жолоочоор туг тахиад өнгөрөх үү, ААН өөрөө хариуцлага хүлээх үү гэж хардаж байна?

“Дашваанжил” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржав:

-Хийн түлшний талаар хэвлэл мэдээллийнхэнд зориулж хичээл хийж цацна. Та нар мэдлэг бага байгаа юм байна. Хуулийн байгууллага шалгаж байна. Иймд хууль зөрчөөд мэдээлэл өгч болдоггүй юм байна. Би өөрөө очоод оръё, харъя гэхэд оруулахгүй байна. Манай компани дээр хуучин МХЕГ ажиллаж байсан. Одоо чиг үүрэг нь хуваагдсан, 3-4 яамнаас мэргэжилтнүүд ирж, манай оффист сууж, бүх бичиг баримтыг шалгаж байгаа.

Бид ААН-ийг хохиролгүй болгоход хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллах болно. Мөн жолоочийн хууль ёсны эрх ашгийг ямар ч нөхцөлд өмгөөллийн байгууллагын тусламжтай хамгаална.

Харахад үүнд гаднйн янз бүрийн гадны нөлөө байна. Замын гулгаа зэрэг. Хотын удирдлагуудын ч буруу биш. Иймд цас ороод л, давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж харж байна.

Сав бол 3.2 мегапаскаль даралтыг даадаг. Туршилтыг 2.5 мегапаскалиар хийдэг. Дээд нь 3.2 юм. Тэр даралтаас илүү хүчтэй даралт ирсэн үү, хаанаас ирсэн үү, орчны температур хэд байсан бэ зэрэгт үндэслэж, мэргэжлийн байгууллага тогтооно.  

-Шүргэлцэх явцад цистерн эвдэрсэн юм уу?

-Ёроолоороо хугартал нь мөргөсөн гэдэг мэдээлэл ирсэн.

Хоёр машины хоорондоо үйлчилж байгаа хэсэгт ачих буулгах шугам хоолой байрладаг. Тэнд хүч өгсөн үү, одоогоор мэдэхгүй байна.

Н.Баатаржав мэдээллийн эцэст “Хүний амь эрсэдчихээд байхад өөрийгөө өмгөөлнө гэдэг хамгийн буруу. Манайхыг буруутай гэж хуулийн байгууллага тогтоовол хүлээн зөвшөөрөхгүй.  Гэхдээ бид асуудалд зүрх сэтгэл, нийгмийн хариуцлагаар хандана” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуны буруу байхав дээ, шөнийн цагаар зөөвөрлөхгүй өөр яахав дээ, харин шөнө гэртээ харьдаггүй асман даргаас л боллоо, хаа хамаагүй хориглосон газар зогсоод л.

Зочин
Зочин

Энэ захирал хамт олон нь маш зөв ярьж , ажилладаг баг байна лээ. Тэр цистерний жолооч ч сайн жолооч , буруугүй , харин шөнийн цагаар албаны машинаар зугаалагч , омогтой батлан хамгаалахын дарга буруу үйлдэл хийж замын голд зогсож аваар хийсэн шүү . Шударга иргэд үнэний төлөө нэгдэж тэмцэнэ шүү

Иргэн
Иргэн

Хуулиас наана хувийн зохион байгуулалт гэж бдаг шүү дээ . 2 уулаа л болохгүй муу зүгийн юмтай орооцолдсон бжээ . Олон хүн орон гэргүй болоод олон хүний амь хохирох ийм хэмжээний үйлдэл тухайн цаг дор 2 хон хүнээс хамааралтай гэхэд аймшигтай юмаа.

зочин
зочин

баатаржав захирлын гал хаанаас эхлэж гарсан бол гэснийг нь сайн шалгах хэрэгтэй дээ
Бензин газ зэрэг нь халалтаас асдаг уу

Том сургамж
Том сургамж

Байгаль буруутай болж байх шиг бн.

аРИУНБУЯН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ
аРИУНБУЯН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ

цас орох нь давагдашгүй хүчин зүйл болдог гэж хэн чамд хээв. хуц муу өмхий шуналын тулам чөтгөр. хариуцлагаа үүрээд явдаг газраа оч, тэгээд бүх хохирлыг төл танайх

Холбоотой мэдээ

Back to top button