Нийгэм мэдээ

Э.Мөнхнаранг баривчлах шийдвэр өчигдөр орой шүүхээр албажжээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатаж, томоохон хэмжээний осол гарсан.

"Дашваанжил" ХХК-ийн тус автомашиныг унаж явсан Ч.Ренчиндоржийг оргон зайлж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Мөн уулзвараар давхар эргэж, тээврийн машинд шүргэлцсэн "Nissan Patrol" маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг ч саатуулаад буй.

Гэхдээ 48 цагийн хугацаатай баривчлахад шүүхийн зөвшөөрөл хэрэгтэй. Ч.Ренчиндоржийг баривчлах санал 24-ний орой албажсан.

Харин Э.Мөнхнаранг баривчлах саналыг шүүх өчигдөр орой хэлэлцжээ. Улмаар хүлээн авсан байна.

Шүүхийн шийдвэргүйгээр 48 цагийн хугацаатай баривчлах боломжгүй ч Э.Мөнхнаранг баривчлах саналыг шүүх дөнгөж өчигдөр хэлэлцэн хүлээж авсан нь анхаарал татаж байна.

Ташрамд, Э.Мөнхнаран нь Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны дарга юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нетэд тавигдсан бичлэгээс харахад энэ нөхөр газ ачсан машиныг давхар эргэж шахлаа гэж уурлан хагас дутуу урд нь гарангуутаа тормоз гишгэж том машиныг шахснаас болоод уг осол гарсан байна лээ. Энэ нөхөр мөн тухайн замдаа шахуулаад багтахаа болилоо гэхэд баруун тийшээ дараад брожур даваад гараад явж болох л байсан.

Зочин
Зочин

Зун хөдөө хар зам дээр 60 милтэй явж байхад үхэхээ мэдэхгүй давхидаг тэнэг гарууд араас гүйцэж түрүүлэнгүүтэй урд гарангуутаа огцом тормоз гишгээд л уураа илэрхийлээд байдаг юм билээ. Ер нь ийм муухай тэнэг зан уур авир монголчуудад л байдаг.

Зочин
Зочин

Ийм хогийн хулгайчуудаас болж 3 хүн амиа алдаж, хэдэн айл орох оронгүй болж байна. Иймэрхүү хогийн төрийн албан хаагчдыг ажлаас нь зайлуулах хэрэгтэй шүү дээ.

Иргэн
Иргэн

Энэ муу лалар хүн шиг урагшлаад зай гаргаад өгсөн бол ийм юм болохгүй байлаа.

Зочин
Зочин

Жолооны дамжаа ачааны машины сохор бүсийг заадаг уу?

Зочин
Зочин

Түр хүмүүсийн хараанаас далд байлгаж халдлагад өртөх эрсдэлийг нь хамгаалах арга юм шиг байна даа. Хотелд бгаа юм шиг хэд хоног байлгаж байгаад гаргах байлгүй

Зочин
Зочин

Балиар хүн гэм нь хойноо гэмшил нь урдаа өчнөөн хүнийг амиар тоглох шивдээ даргаа. Гэхдээ 60тн газ ачуулаад гаргаж байгаа ДАШВААНЖИЛ компани үнэн хүн чанаргүй шунатангууд

Зочин
Зочин

Энэ этгээд хэт биеэ тоосон сигналдлаа шахсан гэж хорсож тормоз гишгэж хөдөлгөөнд саад учруулж газтай машинд шүргүүлж гэмтэл гаргаж аюул учрууллаа хайран залуучууд амь насаа алдаж зарим нь түлэгдлээ олон иргэд эд хөрөнгө орох оронгүй боллоо хохирлоо

Зочин
Зочин

МӨНХНАРАНГ ЯГ ХОРЬЖ ЧАДАХ УУ ХОРЬСОНЫГ НЬ ХЭН ХАРСАН ЮМ ГЭРТЭЭ ХЭВТЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ГАДАГШАА ГАРАЛГҮЙ ГЭРТЭЭ ХЭД ХОНОГ ХЭВТЭЖ БАЙ ЧАМАЙГ СААТУУЛСАН ГЭЖ ЯРЬЖ БАЙНАА ШҮҮ ГЭСЭН БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button