НИЙГЭМ

Галд амиа алдсан алба хаагчдыг эцсийн замд нь үдлээ

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослоор Онцгой байдлын албаны гурван алба хаагч амь эрсэдсэн билээ. Тэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид байв.

Тодруулбал, Ш.Амгаланбаатар, Д.Барсүрэн, Э.Түвшинтөр нар нь гамшиг, ослоос ард иргэдээ авран хамгаалах ариун үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм.
Тэгвэл тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөө өглөөний 04 цагт “Аврагч” спорт хороонд эхэлсэн бөгөөд тус ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид оролцон хүндэтгэл үзүүлж, эцсийн замд нь үдлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-29 07:34

Дэслэгч цол өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-01-29 09:35

Газ болон бензин шатахуунаас үүдэлтэй г�##�ыг усаар унтраадаггүй гэдийг мэддэггүй хүмүүс онцгойг удирдаж болохгүй. Ер нь онцгойгийн бүх шатны удирдлагад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button