Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд нэг сард болсон газар хөдлөлтийн улмаас 2.44 сая тонн хаягдал үүсжээ

Японы Ишикава мужид шинэ оны өдрөөр 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус гамшгийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 240 давсан байна.

Тэгвэл чичиргээний улмаас гэмтэл учирсан барилгуудыг аюулгүй байдлын улмаас нураасны дараа гамшгийн дараа үүссэн нийт хаягдлын хэмжээ 2.44 сая тонн болсон гэж Ишикава мужийн захиргаа мягмар гарагт /2024.02.06/ мэдэгджээ.

2.44 сая гэдэг нь тус мужаас долоон жилийн турш гарах хог хаягдалтай тэмцэх хэмжээ юм. 

Ишикава мужийн захиргаа хаягдлын тодорхой хэсгийг далай болон хуурай газраар бусад мужууд руу зөөвөрлөн боловсруулж, 2025 оны сүүл гэхэд цэвэрлэж дуусах төлөвлөгөөтэй гаргаснаа танилцуулжээ.

Албаны хүмүүсийн тооцооллоор бол тус мужид 50,644 барилга, байгууламж бүрэн болон хэсэгчлэн эвдэрсэн байна. Өмнө нь 2016 онд Күмамото мужид газар хөдөлж 3.11 сая тонн хог хаягдал үүссэн бол 2007 онд Ното хойгт болсон хөдлөлтийн улмаас 250 мянган тонн хаягдал гарсан юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button