Залуусынхаа ард нуугдсан "хөгшин" сайд нараар ахиад ажил хийлгэхээ больё

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байгуулсан танхим ажил хийдэг, ажил хийдэггүй сайд нараараа хоёр хуваагдаад удаж буй.
Улс орны чухал салбаруудыг бүтэн бүхлээр нь толгойлох, хөгжүүлэх, авч явах үүргийг нуруун дээрээ үүрчихээд тэд яасхийн хөдөлж, ямар дүр байдалтай байгаа нь ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүдэнд ил өрнөдөг.
Товчхондоо, түүний танхим олон удаа сонгогдсон, "нүдүүлээд" дөжирчихсөн хэдэн сайдтай. Тэднийг ерөнхийдөө "хөгшин" сайд нар гэж ярьж, бичдэг.
Харин урагшгүй байсан ч зүтгэдэг, сайн, муу үр дүн үзүүлдэг, өөртөө гал үүрдэг залуу сайд нар бас бий.
Харин Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэг танхим бүрдүүлж буй тэдний өмнүүр орж дандаа зүтгэдэг байдлаа орхиогүй хэвээр байна.
Эдгээр сайд нар гаднаа нэг танхим ч дотроо төдийлөн кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй. Мэдээж хувийн эрх ашгууд зөрчилдөж, зарим үед нэр төдий алба хаших тохиолдол ажиглагдаж байна.
Дээр салган дурдсанчлан аль ч үед хувь, хувьсгалын ажлаа явуулсаар буй залуу сайд нараар ЦХХХ-ны сайд Н.Учрал, Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэрлэж болно. Үүн дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан толгойлж буй гэдэг утгаараа багтах юм.
Харин тэднийг ХХААХҮ-сайд Х.Болорчулуун, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ нар хойш татсаар байна.
Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар бий. Тэдний улс төрийн түүх урт. Аж ахуй удирдаж явсан намтар арвин. Тэд бүгдээрээ "давхар дээл"-тэй. Тэднийг ажил хийнэ гэж сайд болгосон. Аж ахуйч зангаар тэд ажлыг гал алдалгүй явуулж бол чаддаг. Авчиг нөгөө л кабинетын зарчим, зүтгэдэг зан, улс төрийн манлайлал сул. Цагаа тулахад өөрсдийн хамааралт бизнес, элдэв арх ашиг, МАН дахь үе хоорондын тохироонд "хайрцаглагддаг" дүр зурагтай.
Зарим сайд малчдын нөхцөл байдлыг тойргоо услах арга хэрэгсэл болгож байна
Улс даяар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, гамшгийн хэмжээнд хүрч малчдыг улсаас анхаарахаас өөр аргагүйд хүрээд буй. Энэ хүрээнд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар малчдын нөхцөл байдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн тодорхойлж, холбогдох арга хэмжээг авч эхлээд байгаа. Харин Засгийн газар нөхцөл байдал хүндэрснээс хойш бүрэлдэхүүнээрээ хөдөөг зорих шийдвэрээ зориггүйхэн хожуу гаргаж хөдөлсөн. Гэсэн ч энэ ажил ирэх зуны сонгуулийн томсгосон тойргийн усалгаа шиг анзаарагдаж, ойлгогдож буй.
Харин салбар хариуцсан сайд Х.Болорчулуун дангаар болоод яамныхаа нэрээр огт дуугаралгүй өдийг хүрсэн бөгөөд засгийн багт багтаж хүчээр хөдөөг зорьсноосоо хойш "амь орсон". Яг үүн шиг улс орны болоод салбарын чухал асуудал дээр хүчээр дуугарч, сошиал хөөс дагаж ажлаа явуулдаг, болж л өгвөл хойш суугаад байгаа дээрх аминч, "хөгшин" сайд нар улс орныг хойш татсан хэвээр байна.
Залуу сайд нарыг хэрхэн харах вэ
Тэгвэл нөгөө талд яамныхаа бодлогыг гаднын улс орон руу чиглүүлж, тэдэнтэй хамтарч ажилллаж, сайн туршлагыг нь нутагшуулж, олны танил нөлөөгчдөөр нь дамжуулж эх орноо сурталчлах нь аль ч талаасаа зөв гэж харсан, байнгын оролдлого хийж, тодорхой үр дүнд хүрч чадсан сайд нар бий. Тэднээр Ч.Номин, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нарыг нэрлэж болохоор. Өөрөөр хэлбэл засгийн газрын харьцангуй залуу гэж тодотгож болох эдгээр сайд нар аливаа хэл ам, шуугиан, нийтийн шүүмжлэлд бүдрэхгүйгээр бага багаар үр дүн гаргаж чадаж байгаа нь одоогийн засгийн газрын нүүрийг тахалж байгаагаас өөрцгүй.
Иймд энэ жилийн УИХ-ын сонгуулиар сайдын ажлаа ч өөрөө хийдэгггүй, сонгуулийн менежрүүдээрээ хамаг ажлаа явуулдаг эдгээр хүмүүсийг иргэд дахин сонгох эсэхээ анзаарч харах чухал байна. Өөрөөр хэлбэл сонгогчид гишүүнээр олон удаа сонгогдсон, таньдаг, мэддэг гэдэг нүдээр дэвшигчдийг харах уу эсвэл итгэл өгөөд сонгочихвол юм хийчихнэ гэж найдвар төрүүлэхүйц шинэ залуу дүрүүддээ итгэл өгөх үү гэдэг дээрээ хэрсүү хандаж, ухаалгаар хараасай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мулгуу Данх, хулгайч Амарбаясгалан нар нь фронтын баатарууд юм бол энэ улс орон сөнөчихсөн юм байна. Чирж явна гэнэ . НОХОЙ 7
чи хэний бөгс долоогч вэ Оюунэрдэнийг данх гээд үзээд л байдаг үр байна уу Данх чинь цай буцалгаж бусдыг тэжээгээд нэр хүнд нь өсөөди байдаг.Гэтэл чи намгийн мэлхий лугаа намган дундаа чацгатайгаа зуурчихаад орилоод л лав 5жил өнгөрлөө
Санал нийлнэ, Боомтын Тулга бас давгүй шүү, чимээгүй өмнөхөө явуулаад байгаа
Улсад маань ашигтай төсөл бид үнэгүй оруулж ирье, ажлын байр нэмье гэхээр САЙД нар маань надад юу өгөхийн гээд байдгийг ойлгохгүй юм билээ.
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг өмнөх дэд сайд охин л багаараа сайн муу хэлүүлж нилээн ахиулсан ажлыг Хүүкийнхүү Учрал би хийсэн гээд ярьж байх юм. Төрийн залгамж байх ёстой хэн хийх гэж зүтгэсэн сэтгэл гаргасанг олон түмэн мэднэ ш дээ. Энэ засгийн газрын ганцгялтайх ажил энэ л байна. Авилга газрын наймаа нүүрсгээд энэ бүх бугшсан асуудалтай Ерөнхий сайд сайн тэмцэж байгаа. ард олон дэмжиж байна.Тойргоо сольсон дараагийн Ерөнхийсайд би гээд зарлачихсан цагаан сараар хэвийн боов гарын бэлгээр сонгогчдыг авилгаддаг нөхдүүдийг дахиж нэр дэвшүүлж болохгүй
Болорчулуун, Даваасүрэн, Бат-Эрдэнэ нар бол УИХ-д ч, ЗГ-т ч хэрэггүй хүмүүс дээ. Эхний 2 нь бол ямар нэгэн шантааж хийж сайд нэр зүүхээс өөрийг мэдэхгүй, Болорчулуун нь бүр ямар ч ажил зохион байгуулах мэдлэг, ур чадваргүй хүн. Даваасүрэн бол аль ч засгийн үед шантаажлаж байгаад сайд болдог, тэгээд ажил хийхгүй саад болдог, энэ талаараа мэргэшсэн хүн. Бат-Эрдэнэ бол одоо болно доо, Хэнтийн бөхийг бүх монголчууд мэднэ ш дээ. Нутгийн дүү нарынхаа буянд олон л удаа сайд нэр зүүлээ, хамгийн сүүлд сайд болохгүй гэж попорч байгаад л болчихсон, гэхдээ дахиж УИХ-д ч нэр дэвшихгүй гэж амлаж гуйж байгаад сайд болсон гэсэн, одоо болноо.
Yostoi ynen shyy
Unen ingeed saihan bicheed baih heregtei
Үнэнннннн шүү
Данх сүүлийн үед захиалгаар өөрийгөө магтуулах нь илт ихэслээ
Бүтэхгүй засаг
Хүрэлбаатар,Учрал,Жавхлан, Л.Энх-Амга лан, Энхбаяр, Амарбаясга лан нарыг Данх авч үлдэх хэрэгтэй !!! Чамд их тус болно шүү !
чи залуу хүн учраас залуу сайд нарыг гайгүй ажиллаа гэж дүгнэжээ . Гэхдээ БШУ-ны сайд Энхамгалан Б.Батэрдэнэ аврага хоёр ноён нуруу санаачлагаараа бүх сайд нараас илүү үр дүнтэй ажиллаж чадаж байна..Хүрэлбаатар,Чойжилсүрэн нарын хувийн сонирхол нь илт давамгайлаад сайдын суудлаараа өөртөө заавал жижиг ч хамаагүй юм унагах гээд зүдэрчихэж харагдана. Мөн Ж.Ганбаатар, хотын сайд нар цаг хугацаа хожих арга олдвол чулуу болгох юмтай хүмүүс улсад юуч хийж өгөхгүй гэдэг нь тодорхой.Иргэд олны яриа юу аль эсвэл чиний өөрийн дүгнэлтүү гэдэг сонин чи бид хоёр улсын ажлыг нэгэн дүгнэх мэдлэг мэдээлэл юутай билээ ичих шиг.Мэлхий ч гэсэн орой бүр дуугаа өргөж саналаа хэлдэгтэй адил
Залуу сайд Бат-Эрдэнэ чинь Дуучин Болдыг яамныхаа шинэ жилд дуулуулаад Нүхтэд газар бэлэглэсэн биз дээ
Бүгд л худлаа попчид. Ажлаа сайн хийж байгаа арай гайгүй нь Батэрдэнэ Учрал 2 юм уу даа бусад нь худлаа
БатЭрдэнэ, Чинзориг нар их юм горьдоод байлгүй тэтгэвэртээ хурдан гар.
Сэтгэгдэл бичихэд mail хаяг ямар хамаатай юм бол
Үнэн үнэн үнэн
Ххххэ
Чихэрийн наймаачин Ганбаатар хотыг цементээр бузарласан Чойжилсүрэн 2-г дахиж бүү сонгоорой.
Залуу сайд нар нь харин ч муу ажиллаж байна! Манай улсад тцршлагаьай ьулх суусан хүмүүс яг одоо хэрэгьэй байна
Ugaasaa baigaa ni l ene bzde
Yanook
ЗА БОЛИОРОЙ ЮУ НЬ ХӨГШИН БАЙГААН ҮҮРГЭЭ ӨГӨӨД ХИЙЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВАХ НЬ ЮУ НЬ БУРУУ БАЙГААН
Uye zalgamnilsan haan shig uye uliruulan tomildgoi boliyo
Амарбаясгалан, Бат-Эрдэнэ хоёр ч мэдэхгүй ээ. Залужучууд дотор бас но бий шүү.
АН засаглаагүйд баярлаж явдаг даа.
Ер нь л 60 с дээш нас гэьэг өол үнэхээр амралтын нас даа
Кк БОАЖЯ сайд яг ямар үр дүнтэй юу хийвээ хөөрхий Солонгос нөхдүүд л их авчирах шив .Номин гэж одоо бас яг юу хийвээ хөөрхий .
Энэ бурхнууд УИХ гишүүн ,чаашлаад албан тушаал, сайд болно гээд залуучуудад зайгаа тавьж өгөхгүй наад хулгайч нар чинь. Бэлтгэгдсэн залуу боловсон нөхөд нь ах нарын цүнх баригч бөгс долоогч нар тэд нь гарвал ах нарын замаар л явна. Сайхан залуу эх орон ард түмнийхээ төлөө сэтгэлтэй залуучууд л энэ сонгуульд ялалт байгуулмаар байх юм.ЭСВЭЛ ЖИЖИГ 35 НАМ НЭГДЭЭД СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.
60 хүрсэн ч оюуны чадамжтай бусаддаа түшиг тулгуур болж явдаг олон хүн бга . Гэхдээ амралтаа аваад нэр хүндтэйгээр гэртээ суух ч бас зүгээр шүү дэ . Да ялангуяа эмэгтэйчүүд . Энэ их хуралд суусан эмэгтэй гишүүд хэцүү л бсан да . Энэ жил ард түмэн сонголтоо чанаржуулах бхаа . Хүмүүс хувийнхаа ашиг сонирхлоор яваад бдаг гэтэл энэ чин улс орны хөгжил дэвшил ирээдүйн сайн сайхны төлөө хийх их үйл хэрэг бх ёстой .
Ардчилсан намынхнаас л хамаагүй дээр шүү! Баттулга,Эрдэнэ, Алтанхуяг мэт нь байсан бол өдийд Монгол гэж байхгүй болсон байгаа!
Ардчилсан намынхныг бодвол ичих булчирхай нь арай хөгжсөн байдаг шиг байгаа юм. Ардчилсан намынхан байсан бол бүр самраад дууссан байх байсан!
МАНгарууд бүгдээрээ нүүрсний хулгайчууд, бүх төрлийн санг хоослогчид, ард түмний боломжийг хулгайлагчид мөнөөс мөн. Иймд МАН болон түүнээс дутахгүй хулгайчуудтай АН хоёрыг 1 удаа огт сонгохгүй байгаад үзье олон түмээн.
Монголд байгаль орчны сайд бат-эрдэнэ шиг хэрэг алга харин хуулийн сайд Энхбаях шиг хүмүүс байвал болох гээд бна
Чойжоо, хүрлээ, байгал орчны яамны батэрдэнэ, номин, ганбаатар эд нар дахиж сайд байтугай гишүүн ч болгож болохгүй шүү
Шуналын дэв, үнэн юм түй ч үгүй Учрал лагерьтаа очиж лаа бариад диссертациа бичиж дууссан бол одоо өөрийнхөө хэмжээг мэдээд Тимоныхоо дууг дуулаад яв. Олон хүнд мөн ч их гай тарьсан даа.