Э.Бат-Орших: 350 жолоочийг үнэгүй сургах нь буруу, гол асуудал хүний нөөцдөө биш цалиндаа байсан

Нийтийн тээврийн жолоочид нэгдэж эрх ашгийнхаа төлөө хэд хэдэн шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна. Жолоочдыг нэгтгээд буй "Трансбус" ХХК-ийн жолооч Э.Бат-Оршихтой ярилцлаа. Тэрбээр салбартаа тулгамдаад буй асуудал болоод шийдлийн талаар ярьсан юм.

-Хоёр хоногийн өмнө хийсэн жолоочдын мэдэгдлээр зорчигчдоос авч буй бэлэн мөнгөөрөө давхар орлогождог мэт ойлголт түгсэн. Нэг талаараа нийтийн тээврийн салбарын хөгжлөөс жолоочид чангааж байгаа гэх өнцөг яригдлаа.
-Энд буруу зөрүү ойлголт их гарсан. Өдрийн бүх хэрэгцээгээ хангаад байна гэж ойлгогдсон байна лээ. Дэмнээд л ганц ширхэг памперс 850 төгрөгөөр авч болоод байна, хүүхдэдээ ганц модон чихэр бариад орж байна гэх байдлаар хэлэх гэсэн юм. Гэвч тухайн үеийн ярианы өнгө буруу ойлголт төрүүлчихсэн. Хүмүүст өдөр бүр 200-300 мянган төгрөг өдрийн цалингаасаа гадна аваад буудаг гэх ойлголт өгчихсөн юм шиг байна лээ.
Гэхдээ би баяртай байна. Муу талаасаа ч гэсэн бид энэ асуудлыг ил болгож байна. Иргэдийн бэлэн мөнгө төлж яваад байгааг цэгцлүүлэхийг хүсэж байна. Нийтийн тээвэрт иргэд бэлэн мөнгө өгөөд байгаа нь салбарын хөгжлөөс татаад байна гэдгийг удирдлагууд бүр сайн ойлгох хэрэгтэй. Энэ 500 төгрөг өгч зорчоод байгааг иргэд зорчигчид, хотын дарга нар бүгд мэдэж байгаа. Шийдэх асуудал байна гэдгийг л хэлмээр байгаа юм.
Жолоочид “картаа дараад яваарай” гээд хэлдэг. Тэр мөнгийг нь "Авахгүй, та буу" гээд хэлж болохгүй шүү дээ. Гадаа ямар хүйтэн байгаа билээ. Зарим хүмүүс бэлэн мөнгийг бэлгэдлийн чанартай өгдөг тохиолдол маш их. 50 төгрөг, 100 төгрөг өгчхөөд явчихдаг. Бид бэлэн мөнгө авах ёсгүй учраас дутуу мөнгө өгчихлөө гэж хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Төхөөрөмжийн завсар руу чихдэг. Зарим нь цаас ч хийнэ.
-Ээлж горимоо хэрхэн солилцож байгаа вэ, хүний нөөцийн асуудал байсаар байна уу?
-Өглөө таван цагт босоод бааз дээрээ ирдэг. Өнөөдөр өглөө долдугаар гаралт буюу 7.30 цагаас эхэллээ. Хувийн хэвшлийн жолоочид нэг өдрийн тээврээ ганцаараа бүтэн даадаг. Миний хувьд нэг өдөр яваад нэг өдөр амарч байгаа. Ажилладаг нэг өдрөө 16-17 цаг шугам зам дээр ажлаа хийгээд рульны ард суудаг.
Хүний нөөц одоо болтол хомсдолтой хэвээрээ байгаа. Сургаж авах гэж байгаа ажлын байранд зөвхөн улсын баазын хүний нөөцийн хэрэгцээг хангана. Түүний ард байгаа хувийн хэвшлийн авто баазууд хүний нөөцийн хомстолтой хэвээрээ л байна.
Зарим бааз нь одоо болтол хүний нөөцгүй хэвээрээ байна. Би нэг ээлжийн жолоочтой учраас сментэйгээ сөөлжилдөг. Маш олон бааз ээлжийн жолоочгүй ажилласан хэвээрээ байгаа. Дарааллаад хоёр гурав хоног явдаг хүмүүс олон бий. Ажлын өдрөөр нийт автобус гаралт их байдаг. Ажлын өдрөөр өдөрт 16 цаг ажилласан жолоочдоо амралтын хоёр өдөр амраадаг. Манай бааз хүний нөөцийн асуудал харьцангуй гайгүй байна.
-Зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл дутмаг-

-Автобусаар үйлчилж буй зорчигчдын соёл ямар түвшинд байна вэ?
-Нэг үеэ бодвол үйлчлүүлэгчид хүлцэнгүй болж байна. Нийтийн тээврийн асуудлыг сөхөөд зорчигчид яаж байна, жолооч нь яаж байна гээд анхаараад ирэхээр мэдээлжээд дээрддэг юм байна. Хуучин бол орж ирээд л учир зүггүй жолоочийг загнадаг, хүйтэн байна, хөлдүү байна гээд уурладаг байсан.
Зорчигчид орж ирсэн хаалгаараа буух сонирхолтой байдаг. Мөн орох хаалгаараа орж ирэхгүй бууж байгаа хүмүүс рүү дайраад байдаг. Жишээлбэл, “Би удахгүй буух гэж байгаа юм чинь заавал хойшоо очиж буумааргүй байна. Би буух гэхээр хүмүүс тээг болоод буулгахгүй байна” гэх мэтчилэн цөм амин хувиа хичээж байгаа муухай зан характер өдөр тутам л гардаг. Тиймээс иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл дутмаг гэж хардаг.
Эсрэгээрээ жолоочдын соёл ямар түвшинд байгаа гэж та хэлэх вэ?
-Би тамхи татдаггүй. Утсаар ярих бол чихэвчээр гарын оролцоогүй ярьдаг. Нэг талаараа жолоочдыг ойлгоосой гэж боддог. Нэгэнтээ хүнд суучихсан дадал зуршлыг нь хориглох хэцүү шүү дээ. Тэр жолооч угийн дуу чангатай байж болно. Зорчигчдын болон хөдөлгөөний дуу чимээнээс давж дуугарах зэрэг нь байх л асуудал. Нөгөө талдаа буруутгах аргагүй нөхцөл бас байдаг.
-Нийтийн тээврийн салбар жолоочийн хомсдолтой байгаа учраас 350 жолоочийг үнэгүй бэлтгэхээр элсэлтийг нь авчихсан байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг ажлыг нөгөөгөөр орлуулж буй шал дэмий ажил болчихлоо гэж хараад байгаа. Цалинг 3.5 сая төгрөг болгоод үнэнгээсээ өсгөснийхөө дараа "Манай салбарт ийм орон тоо дутуу байна. Мэргэшсэн жолооч та энэ ажлын байранд шалгуулаад ороорой" гэх ёстой байсан гэж харж байгаа.
Ингэсэн бол хүний нөөцөө бүрдүүлэх хангалттай боломж байгаа шүү дээ. Заавал сургах шаардлагагүй. Гол хомсдол нь хүний нөөцдөө биш цалин мөнгө нь муу учраас л жолоочид наашаа хошуураагүй байсан юм. Яг цалинг нь өгөөд эхэлчихвэл үнэгүй сургах шаардлагагүй. Дадлага туршлагагүй хүмүүс энэ салбарт орохгүй. Бас нэг талаараа том эрсдэл дагуулж ч мэднэ.

-Жолоочид эрх ашгийнхаа төлөө гурван шаардлагыг тавьж байна. Үүний үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-Цахим орчинд нийтийн тээврийн асуудлыг хөндөн бичихээр жолоочид болон зарим баазууд над руу холбогддог. Ийм асуудал байна, бүгдээрээ үүнийг ингэж шийдэхийн төлөө дуу хоолойгоо хүргэцгээе гэж бид санал нэгддэг. Хамтарч дуугармаар байна гэдгийн үндсэн дээр бид нэгдэж дуу хоолойгоо хүргэлээ.
Бидний шаардлагын нэгд, ажлын найман цагийн хөлсийг ямар нэгэн хорогдолгүйгээр бүтнээр нь олгох байсан. Бид ажлын найман цаг ажилладаг байхад түгжрэлд зарцуулж байгаа цагийн хөлсийг хасаад байгаа юм. Бид нэг буудлаас нөгөө буудал хооронд 10 минут явах цагийн хуваарьтай байдаг. Ингэхээр нэг буудал хооронд түгжрэлээс шалтгаалаад 15-20 минут явахад буудал хоорондын зөрчил гаргасан болчихдог. Яг үнэндээ түгжрэлд бид хувийн ажлаа амжуулаад суудаггүй. Энэ мэт цаг хасалт байна. Тиймээс найман цагаа бүтэн авч чаддаггүй. Бид чинь цагаар цалинждаг жолоочид шүү дээ.
Дээрээс нь бид илүү цагаа үнэлүүлмээр байна. Найман цагаас гадна маш их цаг хугацааг шугам зам дээр явж байгаа. Үүнийг илүү цагаар тооцоод өгөхийг хүсээд байгаа юм. Мөнгөн дүнг нь 100-200 мянган төгрөгийг нэг сард минутын хоцрогдлоос авах боломжтой.
Хоёрт, Төрийн болон улсын хэвшлийн байгууллагуудын орон нутгийн өмчит аж ахуйт тооцооллын үйлдвэрийн газрын ажилчдын тэтгэвэрт гарахад 24 удаагийн цалинтай дүйх мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн. Зөвхөн улсын баазад ажиллаж байгаа хүмүүст олгоно гэчихсэн. Адилхан нэг зам, нэг шугам, нэг зорилгын хүрээнд нийтийн тээврийн төлөө зүтгэж байгаа учраас битгий ялгаач ээ гэж хүсэж байгаа. Үүрийн 04 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Тэгш эрхийг нь хязгаарлаж ялгамжтай бүү хандаасай.
Энэ нь нэг талаараа улсын бааз руу жолоочид хошуурч хувийн баазад ажиллах хүч цөөрөх, хувийн хэвшлийг салбараас шахах нэг өнцөг ч байж болохыг үгүйсгэхгүй. Олон талаас нь харж болно.
Гуравт, 2023 оны арваннэгдүгээр сард жолоочдын цалинг нэмж 1000 долларт хүргэнэ гэж мэдэгдэл хийгээд дөрвөн сар өнгөрлөө. Нэгдүгээр сараас цалинг 3.5 сая болгоно гээд хоёр сар өнгөрлөө. Гэхдээ одоо болтол өгөөгүй. Үүнийг энэ сарыг дуусахаас өмнө шийдэж өгөхийг хүссэн. Энэ оноос өгнө гэснээрээ нөхөн олгохыг бас хүсэж байгаа. Ийм албан гурван шаардлагыг жолооч бид шаардаж байгаа. Улсын, хувийн гэх ялгааг арилгаж, цалингийн стандартыг нэг шаардлагаар бодох хэрэгтэй.
-Таны хэлсэн гурван шаардлагын эхнийх нь та бүхэн түгжрэлээс болж цалингаа татуу аваад байна гэж ойлголоо. Үүнд өөрөөр хотын дэд бүтцийн асуудалд ямар гарц гаргалгаа харж байна вэ?
-Нийтийн тээврийг түгжрэлгүй хурдан ирэхэд нь нэгдүгээр эгнээг л бүрэн бүтэн чөлөөлөөд өгүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Бусад эгнээгээр хувь жолоочид түгжрээд явах эсэх сонголтыг иргэдэд нь нээлттэй үлдээчих. Та нэгдүгээр эгнээгээр 5-10 минутын дотор хүссэн газраа автобусандаа суугаад ажлаа амжуулах уу эсвэл хувийн унаагаараа 5-6 цаг түгжрээд явах уу гэсэн сонголтыг хүмүүст өөрсдөд нь үлдээх гэсэн гарц гаргалгаа бий.
-Богино эргэлтийн маршрут саяхан шинэчлэгдсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Уг нь хуучин гардаг байсан автобус компанийн гаралтууд бүгд болж байсан. Үүнийг чинь найман настай балчраас 80 настай ахмадууд хүртэл мэддэг болчихсон утаснаасаа аппликейшнээ хараад байршлыг нь хараад мэддэг байсан.
Иргэд парк шинэчлэлт явагдаагүй байхад автобус хүрэлцэхгүй байна гэж их гомдоллодог байсан. Одоо бол шал ондоо. Автобус хүрэлцээтэй. Парк шинэчлэлт явагдчихсан, эвдэрхий автобус байхгүй. Ийм болчихсон байхад хуучин гаралтуудаар нь гаргаад, хүрэлцэхгүй бага яваад байсан шугамуудаа л их болгоод өгчих хэрэгтэй. Тэгээд нэгдүгээр эгнээгээ чөлөөлчих юм. Тэгвэл ямар ч түгжрэл, овооролт байхгүй болчхож байгаа юм.
-Бид бол мэргэшсэн жолоочид. Хүний амь насыг тээж яваа учраас маш хариуцлагатай ажил-

-Жолоочид ажлаасаа хэр их стресс авч байна вэ?
-Иргэд түгжрэлтэй холбоотой автобус удаан цагаар хүлээсэн уур бухимдлаа жолоочид гаргаад байдаг. Гэтэл бид тэдний ийм нөхцөл байдлыг үүсгээгүй л байхгүй юу. Боломжийнхоо хэрээр л хүнээ аваад, буулгаад иргэддээ үйлчлэхийг хичээдэг. Үүнд талархах байтал эсрэгээрээ загнаад байдаг. Энэ мэт асуудал маш их. Хамгийн гол нь иргэд урд хаалгаараа ороод хойд хаалгаараа буудаг соёлыг л сурмаар байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолооч нар маш төвөгтэй.
-Төвөгтэй гэдэг нь...?
-Автобус бол их том зай эзэлж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Ганцаараа явж байгаа жолоочийн эрх ашиг чухал уу, автобусанд явж байгаа 100 хүний эрх ашиг чухал уу.
Жолооч нарт хандаж хэлэхэд энэ 100 хүнийг та жоохон хүндлээд замын хөдөлгөөнд соёлтой оролцоод боломжоороо автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд эгнээ байр солиход нь хүлээцтэй хандаж дараагийн үйлдлээ хийгээсэй гэж уриалмаар байна. Тэгэхгүй бол манайхан чинь “Автобус л оруулж болохгүй шүү” гээд ар араасаа чихээд л байна. Эндээс болж автозам дээр нэг нэгэндээ хүндлэлгүй хандсанаар жижиг, жижиг ослууд гарч байгаа.
Эргээд компани жолооч нарт хариуцлага тооцож байгаа шүү дээ. Хуучин хариуцлага тооцоод л явж байсан. Одоо бол бүр өндөр хариуцлага тооцох гээд байна. Яагаад гэвэл орж ирсэн автобус долоон жилийн хугацаанд хөгжлийн корпораци буюу түрээсээр явж байгаа шүү дээ.
Энэ нь өндөр төлбөртэй, 200 гаруй сая төгрөгийн даатгалтай. Тээврийн хэрэгсэл болоод жолоочийн хариуцлагын даатгал хийчихсэн. Гэхдээ л өндөр төлбөр яригдаж байна.
-Автобусны жолооч хэр хэмжээний хариуцлага шаарддаг ажил юм бэ?
-Бид бол B ангилалтай, жолооны курс дөнгөж төгссөн, бөгснийх нь загатнаа арилаагүй жолоочид биш. Бид Д ангиллаар сураад, 2-3 жил ангиллынхаа дагуу ажиллаад, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн сургалтдаа хамрагдаад шалгалтаа өгөөд тэнсэн мэргэшсэн жолоочид юм. Автобусыг дуртай болгон нь барьдаггүй. Маш нарийн мэдрэмж шаарддаг. Галзуу солиотой жолоочидтой хамт нэг зам дээр зорчиж, баримжаа, самбаачлал бүгдийг шаарддаг.
Мэдээж нэг ч гэсэн хүнийг А-Б цэгт хүрэх газар нь хүргэж өгч байгаа. Осол бэртэл гэмтэлгүй хүргэхийг зорьдог. Ганцхан рульны даралтаар зорчиж яваа бүх хүний амьдрал орвонгоороо эргэх эрсдэлтэй. Тиймээс мэргэшсэн жолооч гэх үгний гүн дэх утгыг эрхэмлээсэй, хүндлээсэй гэж хүсэж байна.
Энэ бол хүүхдийн тоглоом биш. Олон хүний амь насыг авч явдаг өндөр хариуцлагатай ажил. Хувийн хэрэгцээний машинаа унаж яваатай адилхан биш. Хүний амь насыг тээж яваа гэдгээ маш сайн ухамсарлаж, сурах ёстой зүйлээ маш сайн суралцаарай. Шинээр гарч ирэх 350 жолоочид сайн дадлага хийсний дараагаар ажилдаа ороосой гэж хэлмээр байна.
-Ар гэрийнхэн нь ажлыг нь хэр ойлгодог вэ?
-Зарим үед ажлыг маань ойлгоно. Заримдаа маргалдах үе гарна. "Чи ардаа амьдралгүй юм уу" гээд загнана. Нэг өдөр амрах үеэрээ заримдаа автобусаа янзлах гээд яваад ирдэг юм. Энэ үед "Ганц амардаг өдрөө үр хүүхдүүддээ яагаад зарцуулж болдоггүй юм, ар гэртэй гэдгээ мэддэггүй юм уу" гэх зэрэг асуудлууд бол гардаг.
Гэхдээ хүний амь насыг тээж яваа тээврийн хэрэгслийг жолоодож байгаа учраас эвдрэл гэмтэлтэй хөдөлгөөнд оролцож болохгүй. Сэтгэлээрээ хандаж, засаж янзалж байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
-Бидний дуу хоолой болж байгаа танай хамт олонд баярлалаа. Эгүүр.мн сайтын уншигчдадаа хандаж хэлэхэд бидний ажлыг ойлгож хүндлээрэй гэж дахин хэлмээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн бодит байдлыг харуулсан сайхан яриа байна. Нэг ч дэгс юм �##�га. Ийм жирийн уха�##�аг хүмүүс л нийгмийг авч яваа юм даа. Амжлт сайн сайхныг хүсье
Хотын хөдөлгөөний болон харьцааны соёлыг авч яваа хүмүүс.Хагас цэрэгжүүлсэн горимд оруулж англи хэл, харьцааны сург�##�т тогтмол явуулах ц�##�инг 5 сая болгох хэрэгтэй.
Жолооч нар ухамсар тааруу ц�##�инг гэнэт дахин нэмэгдүүлэх журмаар ихэсгэж
Өгөх боломжгүй чанарт нь урамшуулж өгөх хэржгтэй
Наад нэг бэлэн мөнгө өгч авдагаа зогсоохгүй юмуу хотын тээврийн гагрынхаан хаана ямар улс манайх шиг байна
Р
ц�##�ин хөлс авчихаад дээр нь мөнгө авдаг энэ байдлаа жирийн зүйл шиг бодож болохгүй дээ боловсролтой улсууд жолоочоос дор сэтгэнэ гэж ч байхгүй дээ хүмүүсээ санй сургаж аваад соёлд сургах ёстой шүү
Багш эмч цагдаа онцгой гээд 1 сая гарангл авдагшүүү энэ автобусны шун�##�тууд хүнээс өдөрт 500 к аван өдөрт бараг 50 ктай буудгииг бүгдл мэдэншүүү бас солонгост авдаг ц�##�ин нэхнэ бас солонголт бүх зүйлээ хасаад гардээр 3 сая хавца�##� ирдэгшүү л�##�руудааа
Гадаадад бол автобусны жолооч нар бусад жолооч нараасаа 2, 3 дахин их ц�##�ин авдаг. Г�##�ыг унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламж чанартай үзүүлэх бэлтгэгдсэн хүмүүсийг ажиллуулдаг. Жишээ нь саяын дэлбэрэлтэнд зорчигчтой автобус өртсөн бол яах вэ гэдгийг жолооч нар тооцоолох мэдрэх мэдлэгтэй байх
АТГ ИРЖ ЭНЭ НӨХРИЙГ ШАЛГААЧ. ИДСЭНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН.
dembeechin