Гадаад мэдээДЭЛХИЙ

Өнгөрсөн 70 жилийн ихэнхийг төмөр уушгинд өнгөрөөсөн эрэгтэй таалал төгсжээ

Халдварт саа, ботулизм гэх мэт өвчний хүндрэлийн улмаас амьсгалахад оролцдог булчингууд саажиж болдог. 20-р зуунд амьсгалын булчин нь саажсан хүмүүсийг төмөр уушги нэртэй машины тусламжтай амьсгалуулдаг байжээ.

Төмөр уушги нь хүний биеийн ихэнх хэсгийг бүрхэн, битүү орон зай үүсгэж тэрхүү орон зай дахь агаарын даралтыг өөрчлөн амьсгалах процессыг механикаар идэвхжүүлдэг аппарат юм.

Тэгвэл төмөр уушгинд өнгөрсөн 70 жилийн ихэнхийг хэвтэж өнгөрөөсөн Паул Александр нэртэй эрэгтэй даваа гарагт /2024.03.11/ 78 насандаа амьсгал хураасан байна.

Зургийн эх сурвалж: The Columbian

Түүний ах Филип Александр Паулын эрүүл мэндийн зардалд туслах санхүүжилт босгож байсан “GoFundMe” сайтын хуудас дээр бичихдээ “Энэ олон сэтгэгдлүүдийг уншиж, Паулаас олон хүн урам зориг авч байсныг сонсоход үнэхээр гайхалтай байна” хэмээжээ.

Паул бага байхдаа халдварт саагаар хүнд өвчилж хүзүүнээсээ доош мэдээ алдсан байна. Тухайн үед эмч нар түүнийг амь гарахгүй гэж гэр бүлд нь хэлж байсан юм. Паул өдрийн ихэнх хугацааг төмөр уушгинд өнгөрүүлэх шаардлагатай болсон ч тэрээр коллежид суралцаж, хуулийн чиглэлээр зэрэг хамгаалсан байна.

Тэр нэгэн амьсгалах техникт суралцаж төмөр уушгинаас өдөрт хэдэн цаг гарах боломжтой болсон юм. Энэ цөөн хэдэн цагийг ашиглан Паул коллежид суралцаж, өмгөөлөгчөөр 30 жилийн турш амжилттай ажиллажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button