Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д эрүүл мэндийн тогтолцоо нуран унах эрсдэл тулгараад байна

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарт томоохон асуудал үүсээд байгаа. Засгийн газраас анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэр гаргасныг резидентүүд эсэргүүцэж ажил хаясан байгаа. Тэгвэл анагаах ухааны профессорууд ажил хаях төлөвтэй болжээ.

БНСУ-д 13 мянган резидент эмч байдгаас 90 гаруй хувь нь ажлаасаа гарах өргөдлөө өгч, ажиллахгүй байгаа. Тэгвэл анагаах ухааны сургуулийн профессорууд засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, резидентүүдээ дэмжих зорилгоор ажлаа өгөх төлөвтэй байна.

Анагаахын сургуулиудын профессоруудын хорооны дэд дарга Банг Жэ Сон бямба гарагт /2024.03.16/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 16 анагаах ухааны сургуулийн профессорууд ирэх долоо хоногийн даваа гарагаас /2024.03.25/ эхлэн ажлаа өгөх өргөдлөө гаргана хэмээжээ.

Профессорууд ажлаа өгөх талаар мэдэгдсэний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл даваа гарагт мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр профессоруудыг засгийн газарт итгэж, ажлаа өгсөн резидент эмч нартай хэлэлцэхийг уриалсан юм.

Юн Сок Ёл Асан эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзах үедээ ингэж хэлсэн байна. Мөн түүний хэвлэлийн төлөөлөгч Ким Сү Кюн “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дуусгахын тулд салбараа сайн мэддэг эмч, сувилагч нарын юу дутагдаж, юуг сайжруулах талаар санал бодлоо хэлэх хэрэгтэй. Засгийн газартаа итгэж, зөвшилцөхийг хүсье” гэжээ.

Гэсэн хэдий ч БНСУ-ын засгийн газар шийдвэртээ бат зогсох шинжтэй байна. Учир нь гэвэл тус улсын Эрүүл мэндийн яам резидентүүдийг дэмжсэн гэгдсэн хоёр ахлах эмчид лицензийг цуцлах мэдэгдэл хүргүүлжээ.

“Yonhap News” агентлагт мэдээлснээр Солонгосын Анагаах ухааны холбооны яаралтай тусламжийн хорооны удирдлагад ажилладаг Пак Мён Ха, Ким Тэк Ү нарт яамнаас лицензийг нь дөрөвдүгээр сарын 15-наас цуцалж байгаа мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Korea Times, Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 08:45

emch nar negdej chadaj ba

Холбоотой мэдээ

Back to top button