“1984” жүжиг дуутай боллоо

“Улаанбаатар” зочид буудалд өдөр бүр үзэгчдийн хүртээл болж буй “1984” пост драм дуутай (Official Sound Track) болжээ.
Тус уран бүтээлд артист “Man on the Moon” ажилласан бөгөөд үг, аяыг өөрөө зохиожээ. “Eleven Eleven Records”-т дуу бичлэгийг хийсэн байна.
Дуунд,
Ганцаардаад бас анзаараад
Үнэн худалд дарагдаад
Ялагдана бас адлагдана
Эндээс зугтмаар санагдана.
Хэний төлөө би байна вэ?
Юуны төлөө амьдраа вэ?
Үзэл бодол ганцаардана
Үнэн зүйлсээр дутагдана.
Цэвэр агаар дутагдаад
Бүгд дотроо багтарцгаана.
Бүгдээрээ гайхна, бүгдээрээ айх юм
Тийм болохоор бүгдээрээ дагана.
I don’t need your violence
We dont need your violence
But i need to be silent
We dont need to be silence
Эргэн тойрон бараан
Тэр талаас нь харвал
Эргэн тойрон цагаан
Нүдээ нээж харж чадвал
Өөрийгөө хааяа алдана
Өөрийгөө хааяа санана
Итгэл минь асаад унтрана
Өөрөө өөрөөсөө урвана
Өөрөө өөрийнхөө дайсан нь
Өөрийгөө зөндөө хайсан ч
Өөртөө л ялагдсан байсан
Бусадтай л адилхан байсан
Нийгмээ хараад би гайхсан
Нийтээрээ ийм болсон байсан
Хэлмээр юм олон байсан
Дуугүй байсан нь дээр байсан.
Бүгдээрээ харцгаана, бүгд ярьцгаана
Гарах арга замаа тэгээд хайцгаана
I don’t need your violence
We dont need your violence
But i need to be silent
We dont need to be silence
Бодол минь хоригдоно
Сэтгэл минь хоргодно
Эргэн тойрон бараан
Тэр талаас нь харвал
Эргэн тойрон цагаан
Нүдээ нээж харж чадвал хэмээн дуулна.
Жорж Оруэлийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “1984” жүжгийг “Орфей” театрын найруулагч М.Батболд найруулж, яруу найрагч Я.Баяраа зохиолыг хувирган бичсэн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.