Нийгэм мэдээ

Өнөө өглөө Хонхорын замд Приүс ачааны машины араас мөргөж, жолооч нас баржээ

Өнөө өглөө Хонхорын замд суудлын автомашин ачааны тэрэгний араас мөргөж, жолооч амиа алджээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та,

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;
  • Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-03-29 12:23

Эмгэнэл илэрхийлье. Осол гарах нөхцөл бүрдүүлсэн жолооч нэртэй нөхдийг 20к торгох уу !?

Холбоотой мэдээ

Back to top button