Нийгэм мэдээ

Дондог, Дулам нэртэй өнчин бамбаруушуудыг Хөвсгөл рүү шилжүүллээ

Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбарууш малчин айлаас сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо байсан. Тиймээс иргэд Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн.

Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгсөн бөгөөд биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавих хүртэл асарч хамгаалж байсан.

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар "Дондог, Дулам 2 маань 1 сар унтаад сэрлээ. Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараатах, малруу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсч байна.

Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан.

Тэгвэл хоёр бамбаруушийг Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа руу шилжүүлжээ. Бамбаруушуудыг тэнд хоёр сар болгоод ирэх зургаадугаар сард байгальд нь тавих аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-30 13:51

Amhilt husie

Холбоотой мэдээ

Back to top button