НИЙГЭМ

Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 06.06-19.39
  • Барилдлага: Шүтэн барилдлага:
  • Суудал: Хий

Билгийн тооллын 5, гөрөөсөн толгой одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:06-19:39.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө хэдэн луйварчин чинь төр буулгаад сангаас нь их юм олно гэтэл 200 т алтнаас өөр юм олдоогүй Яах билээ гэсэн залхуу учраас үйлдвэрийг нь ажиллуулна гэхээр ажил хийж чадахгүй,юу зарах вэ гэсэн төрд юу ч алга Тэгэхээр нь үйлдвэрүүдийг нь зарлаа Шуналт хүслийг дарж чадсангүй Өөр юу зарах вэ Газар..газар...баялаг...баялаг..зарж үрж дуусгажээ Нүгэл хийж хийж хөгшрөхийн алдад яана аа гэж бодтол хүнд ярих гэтэл айгаад дэмий л гуулин шавран бурхан гэрийнхээ өрөө өрөөнд дүүргэж нүгэлээ хэсэг шивнэжээ Гэтэл болсонгүй сүм хийд гэгчийг байгуулж нүгэлээ хэсэг лам нараар даруулахыг хичээжээ Хөгшрөх тусам нүгэл нь хоолойг нь боож нүдэнд нь нулимс Учир ухаж мэдэх хөгшин хэдийгээ цааш харуулахаар шийдэж Улаанбаатарыг хорт утаагаар утжээ Залуус нэгэнт ухаж ойлгох нь монгол хүн 40 хүрээд гэгч болох тул нэг хэсэгтээ нам гэж боджээ Залуус нь хөгжлөө голж эх орноосоо зугтахаар нь бүр сүүлдээ гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд ард түмнээ бүгдийг нь алж устгуулахаар шийдсэн шүү Ухаарч босохгүй бол удвал хэзээ ч эх орон газар шороо чинь эргэж олдохгүй болсон шиг,монгол хүний мөр ч энэ нутгаас олдохгүй болно ,удахгүй

Холбоотой мэдээ

Back to top button