Гадаад мэдээ
Америк эмэгтэйчүүд танихгүй эрэгтэйгээс баавгай аюулгүй гэж үзжээ

Хэд хоногийн өмнө ТикТок дээр “Screenshot” гэх хаягаас олон нийтийн газарт яваа эмэгтэйчүүдээс “Ойд баавгай эсвэл эрэгтэй хүнтэй үлдэхийн алийг илүүд үзэх вэ” гэж асуун цуврал бичлэг нийтэлжээ.
Асуултад хариулсан дийлэнх эмэгтэйчүүд танихгүй эрэгтэйгээс илүү баавгайтай хамт үлдэхийг сонгож, сэтгэгдэл хэсэгт үзэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Эндээс заримыг нь дурдвал:
- Баавгай, эрэгтэй хүн илүү аймар
- Баавгай нь дээр байх аа, үргэлж дайраад байдаггүй биз дээ
- Ямархуу эрэгтэй гэдгээс шалтгаалах ч ерөнхийдөө баавгай нь дээр
- Ийн хэлэхэд аймар ч гэсэн, эргэлзээгүй баавгай
- Танихгүй эр байсан нь дээр, би өөрийгөө хамгаалж чадна
- Эрэгтэй нь, тэр халуухан уу
- Баавгай угтаа тэнд амьдардаг, эрэгтэй бол намайг дагаж очно байх
- Мэдээж баавгай, надад тохиолдож болох хамгийн муу зүйл л гэхэд дор нь үхэх шүү дээ
- Баавгай дайрсан гэвэл надад ядаж итгэнэ
- Баавгай намайг зооринд хорьж чадахгүй
- Баавгай дайрвал өмссөн хувцаснаас минь болсон гэхгүй хэмээн хариулсан байна.
Түүнчлэн тухайн бичлэгийн дор илгээсэн 50 мянга гаруй сэтгэгдлийн дийлэнх нь баавгай дээр гэж хариулжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЕРИК ХҮҮХНҮҮД СОЛИОРЧДЭ
Балай хүүрнүүд вэ яг яас юман дээрээ эрчүүд чинь ар талыг чинь хамгаална шүү дээ өөрсдөө муунуудтайн нийлчээд ингээд сэвээд байхаар чинь яах юм бэ юм бүхэн 2талтай сайн судлаж үзээчээ хараачээ сонсоочээ мэдрээчээ санаачээ
Америк хүүхний зөв. Зэвүүн хулгайч эрчүүд хүн биш хог новшнууд.
Америк хүүхнүүд бол монгол хүүхэн шиг "бэлэн" амь тад арай биш юм билээ шүү !